Монгол Улсад энэ оны өнөөдрийн байдлаар 116 орны нийт 45068 гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох төрийн байгууллагуудын зөвшөөрлөөр хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулагч, суралцах, гэр бүлийн шалтгаанаар ажиллаж амьдарч байна.
Эдгээрийн дийлэнх хувийг улирлын чанартай зам гүүр, барилгын салбарт
хөдөлмөр эрхлэхээр түр хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан гадаадын
иргэд эзэлдэг бөгөөд эдүгээ манай улсад хамгийн олон тоогоор
БНХАУ-26053, ОХУ-2759, БНСУ-2948, АНУ-2676, БНАСАУ-2647 иргэд тус тус
оршин сууж байна.
Та бүхэн визийн зөвшөөрөл, оршин суух
зөвшөөрөл, хувийн урилга, оршин суух үнэмлэх хэрхэн авах талаарх
зөвлөлгөө, мэдээлэл авах бол энэ сарын 13-ны өдөр 09.00-17.00 цагийн
хооронд Чингисийн талбайд болох Хууль зүйн яамны харьяа агентлаг,
байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн очиж болох аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих