Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байранд суудаг 99 хүүхэд хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Өнөөдрийн байдлаар бүх хүүхдүүд эмнэлгээс гарч, дотуур байрандаа байгаа гэсэн мэдээлэл бий. Дотуур байрны тогооч нараас болон тэднийд хүнс нийлүүлсэн дэлгүүрийн эздээс Цагдаагийн байгууллага мэдүүлэг тайлбар авч, хүүхдүүд юунаас хордсон байж болох талаар шалгаж буй. Тэр орой хүүхдүүд гурилтай шөл, талхтай идсэн гэж байгаа. Хүүхдүүд мэдүүлэхдээ "Талх идэхэд эвгүй амт байсан” гэж ярьсан ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих