Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдрийн 13.30 цагийн үед "River
stone” орон сууцны барилга дээр ажиллаж байсан гурван залуу барилга
дээрээс унаж харамсалтайгаар амиа алдсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал тус барилгын гадна талын пассадны өнгөлгөөг хийж байсан 17-23 насны залуугийн зогсч байсан дүүжин хавтангийн олс тасарч өндрөөс унасан байна.Ослын улмаас тэдний хоёр нь газар дээрээ амиа алдсан бол нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 17 настай талийгаач А нь Архангай аймгийн харьяат байсан бол 23 настай Б нь "Их засаг” их сургуулийн төгсөх курсын оюутан байсан аж.
Оюутнууд 9-р сарын 5-наас түр гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тэд уг барилга дээр туслах ажилтнаар ажиллаад ердөө хоёр хоноод байжээ. Талийгаачдын ар гэрийнхний хэлж буйгаар тэд сургалтын төлбөртөө нэмэр болох зорилгоор барилга дээр ажиллаж байсан гэнэ. Тус орон сууцны барилгыг S development ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" ХХК гүйцэтгэж байжээ. Харин барилгын үйл ажиллагааг дөрөвдүгээр сараас эхлэн зогсоож, цахилгааныг нь тасалсан байна.
Энэхүү барилга дээр 17 настай буюу насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулж байсан нь бас нэг асуудал үүсгэж байна. Харин энэ талаар одоогоор хуулийн байгууллага шалгаж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
Б.Сийлэн new mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих