Аймгийн Засаг даргын 2014 оны А/58, сумын Засаг даргын 2014 оны А/48 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд баруун модон болон зүүн цементэн гүүрэн дээр 3 дугаар сарын 04-ний өдрөөс хяналтын пост ажиллаж байна. Дээрх хугацаанд хяналтын постоор 635 машин, 2208 хүн бүртгэгдэж зорчисноос Чойбалсан хот руу нэвтэрсэн 310 машин, 1221 хүн, хотоос гадагш гарсан 325 машин, 987 хүн байна.
Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг 325 иргэнд өгөв. Хэрлэн сумаас ариутгал, хяналтын постын хэвийн ажиллагаанд өдөр тутмын хяналт тавьж, хүнсний хангалтыг хүргүүлж, өдөр бүр Онцгой байдлын хэлтэст мэдээ өгч байна. Хяналтын постоор нэвтэрч буй тээврийн хэрэгслээс ноцтой зөрчил илрээгүй байгаа бөгөөд Сүхбаатар аймгаас мах орж ирсэн нэг тохиолдол гарсныг мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэн зохих арга хэмжээ авчээ.
Хэрлэн сумын Иргэний танхим
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих