Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 17. Буд гараг. Могойг хүлэгч одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Энгийн
өдөр. Үдээс өмнө хайр дурлал, зохицол, харилцан ойлголцоход таатай.
Өнөөдөр л та санхүүгийн өндөрлөгт хүрэх суурь тавьж байна. Харин оройдоо
дотоод түгшүүрт автаж болзошгүй. Дотны хүмүүс ялангуяа хүүхдүүдийнхээ
эрүүл мэндэд анхаарал тавь. Зүүдээ мана, бусдад зүүдээ бүү ярь.
Үхэр (4/20-5/20)
Хайрын
холбоo гүнзгийрнэ. Та болгоомжтой байж, гудамжинд яваа азгүй хүмүүсийн
сэтгэлийн зовлонг өөртөө шингээхээс болгоомжил. Та их завгүй байх
бөгөөд гэр бүлээ ч түр мартахад хүрнэ. Та өөрийн санаа бодлоо цаасан
дээр тэмдэглэж авах нь зөв. Энэ бүхнээ дахин уншсанаар та зарим зүйлийг
үнэхээр ухаалгаар хэрэгжүүлж болохыг ойлгоно.
Хамтатгах (5/21-6/21)
Зоригжих
өдөр. Ихэрийн ордны хүмүүс төрөлхийн бүтээлч авьяаслаг хүмүүс байдаг.
Эдгээр шинж чанарууд өнөөдөр давамгайлах төлөвтэй байна. Энэ өдөр
сонирхол нэгтэй хүмүүстэйгээ ярилцахад гайхалтай сайхан мэдрэмж авах
болно. Чухал гэж үзэж байгаа хувийн болон бизнесийн ажлуудаа дуусгахыг
хичээ. Ямар нэгэн ажил дуусгах сүүлийн мөчид таньд сэтгэл ханамж болон
таатай мэдрэмж төрөх болно. Таны зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл тань
эрч хүчийг өгч зорилгодоо хүрэхэд дөхөм болно.
Мэлхий (6/22-7/22)
Энгийн
өдөр. Ажил хэргийн түншүүдтэйгээ найрсаг харьцах, шинэ танилтай
болсноор таны бусадтай чадамгай харьцах чадвар дээшилнэ. Олны дунд явах
нь аль ч талаасаа ашигтай. Хэцүү зүйл тохиолдох бүртээ тэднээс тусламж
хүсвэл тэд тусалж, үнэтэй зөвлөгөө өгнө. Мэлхийн ордонд төрсөн оюутнууд
мэтгэлцээний клубт юмуу үзэл бодлоо олонтой хуваалцдаг хичээлд суувал
амжилт олох болно.
Арслан (7/23-8/22)
Хоёрдмол
өдөр. Өдрийн эхний хагаст жаахан бухимдалтай байна. Хэрвээ та өөрийн
ах, эгчтэйгээ ойрд уулзаагүй бол тэдэнтэй холбогдон сонин хачныг нь
сонс. Та хэт бардам зан гаргаж магадгүй. Энэ зан таны шийдвэрт нөлөөлөх
ёсгүй. Шинэ найз нөхөдтэй болох нь чухал. Тиймээс өөрийн хүрээгээ тэлэх
идэвх зүтгэл тань ашиг авч ирнэ.
Охин (8/23-9/22)
Боловсронгуй
өдөр. Зөн совиндоо итгэ. Зээлээс болж зарим нэг хүмүүст асуудал үүсч
болзошгүй. Ялангуяа үүнийг төлөх хангалттай мөнгөгүй хүмүүст. Идэвхтэй
алхам авч хэрэгжүүл. Зээлдүүлэгчтэй даруйхан холбогдож бага багаар төлөх
саналыг тавь. Зээлийн салбарт ажилладаг охины ордныхон энэ асуудалд
онцгой анхаарал хандуул. Шинэ төсөл эхлүүлэх, урам зоригтой байх боловч
таны эрч хүч сул байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Сайн
өдөр. Энэ өдөр төөрөгдөл болон эргэлзээ үүсч болзошгүй. Мөн та
мөрөөдөлд автах бололтой. Та өөрийн үрэлгэн зандаа болгоомжтой ханд. Та
өөрийн онцгой нэгэнтэйгээ дотносох хүслийн хажуугаар тансаг, хээнцэр
амьдралын төлөө их мөнгө үрж магадгүй байна. Та энэ бүхнээ хэтрүүлэхгүй
байх нь чухал. Таны байгаа орчин гэр орноо өөд татах хүсэл энэ өдөр
ихэснэ. Таны амьдралд хэд хэдэн эерэг өөрчлөлт айсуй.
Хилэнц (10/23-11/21)
Хүнд
өдөр. шургуу, нямбай, хөлс асгаруулсан хөдөлмөр хилэнцийнхний эрүүл
мэндийг нэлээд тавгүйтүүлнэ. Энэ байдлыг нийгмийн амьдралын таагүй үйл
явдлууд улам хүндрүүлнэ. Хүчээ төвлөрүүлэхийг зөвлөж байна. Анхаарлаа
бүү сулруул. Туслах чанарын асуудлуудад анхаарлаа бүү хандуул. Өнөөдөр
алдсан зүйлийг ирээдүйд дахин авахад хүнд байх болно.
Нум (11/22-12/21)
Хүнд
өдөр. Үдээс өмнө гаргасан таны алдаа нэлээд том асуудал үүсгэх
шинжтэй. Иймэрхүү зүйлүүдийг ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Ямартай ч
ширүүн үгс сонсож магадгүй тул бэлтгэлтэй байгаарай. Хүүхдүүдийнхээ
хичээл сурлаганд анхаарал хандуулж багштай нь холбогдохыг одод
анхааруулж байна. Зарим нумынхан нэлээд хүнд цохилтонд орох
магадлалтай.
Матар (12/22-1/19)
Хүнд
өдөр. Хүнд нөхцөл байдал таны төлөвлөгөөг тасална. Тайван дөлгөөн
байж, ойр дотныхондоо эелдэг хандах нь хэрүүл маргаанаас сэргийлнэ. Гэр
бүлийн нөхцөл байдал таныг гүн бодолд автуулна. Гэвч таны аливааг
уялдуулан тунгаах чадвар өндөр байх тул зөв шийдвэрийг гаргаж чадна.
Аливаад бүү яар. Өөртөө анхаарал тавин, эрүүл мэндтэй хэрэгтэй зүйлсийг
худалдан ав. Массаж хийлгэх нь ядарсан булчинг амраах ба усан сэлэлт
биеийн хэлбэр галбирыг хөгжүүлнэ.
Хумх (1/20-2/18)
Эерэг
өдөр. Нөхцөл байдлууд тохиолдож болно. Харин таньд яаж гэдгийг тайлах
түлхүүр байхгүй. Битгий асуу. Аз зоригтой байдалд дуртай. Замдаа байгаа
азтай өөрчлөлтөө хүлээж ав. Та бол урам зоригийн эх булаг юм. Таны
хайртай хүн эсвэл дотны найзад өнөөдөр хэзээнээс илүү таны дулаан илч,
дур булаам байдал хэрэгтэй болно. Хэрвээ таны энөргийн нөөц муудаж
байвал эрүүл мэндийн мэргэжилтэнтэй уулз. Орой хайр дурлал үйл явдлаар
дүүрэн байх болно. Гэхдээ төсвөө хяна.
Загас (2/19-3/20)
Хийморьтой
өдөр. Таны найз нөхөд хэрэгтэй мэдээг авч ирнэ. Түүнчлэн та тэднээс
хэрэгтэй зөвлөлгөө авах болно. Урам зориг оруулах, дэмжлэг үзүүлэх,
харилцан туслалцаа зэрэг нь энэ өдрийн түлхүүр үг болох юм. Та хайртай
хүмүүстэйгээ холбогдох цаг зав гаргаарай. Тэдэнд юу хэрэгтэйг ойлгох нь
чухал. Иймээс хайрлаж, дэмжих цаг ирвэл энэ бүхнийг бүү хойшлуулаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих