Европын холбооны хэрэг эрхэлсэн зөвлөлийн дарга Херман Ван Ромпей
8-ны орой мэдэгдэл хийж, Европын холбооноос Орост авах шинэ хориг арга
хэмжээний төслийг Европын зөвлөл баталсан байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Европын холбооны хориг арга хэмжээний шинэ төсөл нь дээрх ээлжийн хориг арга хэмжээг гүнзгийрүүлж, "Украины зүүн нутгийн тогтвортой байдлыг эвдсэн байдлыг өөрчлөхийн тулд Орост хэрэгжүүлж буй арга хэмжээ юм гэжээ.
Орост ямар шинэ хориг арга хэмжээ авах тухай мэдэгдэлд тодруулаагүй, хэдий ч Херман Ван Ромпей болон Европын холбооны зөвлөлийн дарга Барросогийн 5-ны орой нийтэлсэн ил захидлаас үзэхэд, шинэ хориг арга хэмжээнд хөрөнгийн зах зээл, батлан хамгаалах, цэрэг ардын хэрэглээний бүтээгдэхүүн, технологи хамрагдсан бөгөөд Украины Донбасс , Крым болон Оросын засгийн газрын зарим албаны хүмүүсийн нэрс хориг арга хэмжээний агуулгад хамрагджээ.URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5127
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих