Тайландын 59 настай оршин суугч Дуангжей Самаксама энэ дэлхийн хамгийн том гартай эмэгтэй. Ус дамжуулах хоолой мэт бүдүүн түүний гар хэдэн арван кг татдаг аж. Тэрээр толгойгоо угаах, гал тогооны хэрэгсэл ашиглах зэрэг энгийн зүйл дээр ихэд ядарч, гар нь тэсэхийн аргагүй өвчин мэдэрдэг аж. Багаасаа том гартай болсон Самаксамаг эцэг эх нь олон эмчид үзүүлсэн ч тусыг эс олжээ. Саяхан нэгэн эмнэлэг түүний гарыг тайрч зовлонгоос нь ангижруулах санал тавьсан ч тайланд бүсгүй татгалзсан хариу өгчээ. Эрдэмтэд гарыг нь тайралгүйгээр хэвийн болгох арга олно гэдэг тэрээр итгэж байгаа аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих