хичээлийн жилийг угтан "Мандах бүртгэл” дээд сургууль нэгдүгээр дамжааны болон дадлагад гарсан оюутнуудын смарт картны захиалгатай холбоотойгоор оюутнууд гомдол гаргажээ.
Тодруулбал, смарт картны хөнгөлөлт, урамшуулалтай холбоотойгоор Скайтелын 60 мянган төгрөгийн үнэтэй дугаар оюутнууддаа хүчээр худалдаж авахыг шаардсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тус сургуулийн Оюутны зөвлөлийн дарга Т.Хонгорзулаас тодруулахад "Бид оюутнуудад заавал дугаар ав гэж шаардсан зүйл байхгүй.
Скайтелын дугаар сонирхсон оюутнууд авах нэг нь авч байгаа. Харин авсан оюутнуудын хувьд ангийнхаа хүүхдүүдэд зарах гэж оролдсон юм билээ гэлээ. Харин МОХ-ноос тус гомдолтой холбоотойгоор очиж оюутнуудтай уулзахад гомдоллосон зүйл яриагүй, энэ талаар сайн мэдэхгүй гэдгийг хэлсэн юм. Оюутны виза карттай холбоотой асуудал зөвхөн "Мандах бүртгэл” дээд сургуульд гараагүй ШУТИС, ХААИС зэрэг сургуулиудад ч мөн адил байгааг тус холбооны төсөв хариуцсан менежер Л.Насанжаргал хэллээ.
Б.ДЭЛГЭР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих