Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 18. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, 7 улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Шинийг
эрэлхийлэх өдөр. Уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ мэдлэг
эзэмших, гар урлалд суралцахыг од эрхэс таашааж байна. Шинэ ажил эхлэх,
байраа засах, тохижуулахад таатай өдөр. Энэ өдөр зөн билэг, найдвартай
ажиллагааг хослуулан ажиллах хэрэгтэй. Таны бодол үнэн зөв, цагаа
олсон байх болно.
Үхэр (4/20-5/20)
Эерэг
өдөр. Өглөгч байдал чинь танд сэтгэл ханамжийг авчрах болно.Ойрын үед
тохиолдсон асуудал таны сэтгэлийг зовоох болно. Гэр орноо хуучирч,
гэмтсэн зүйлүүдээс салган саруулхан том болго. Сүүлийн хэдэн жилүүдэд та
хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийсэн бөгөөд энэ нь таны
амьдралыг бүтнээр нь өөрчилсөн байж болно
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай
өдөр. Энэ өдөр нилээд олон од эрхэс таньд гэрэл гэгээгээ хайрлах
болно. Ихэрийн ордны хүмүүс гэр бүлтэйгээ ойр байх болно. Гэр бүлийн эв
найрамдалтай байдал эхлэх болно. Хамаатан садангийн харилцаа холбоо
сайжирна. Одоогийн амьдралаа дээшлүүлэх боломж тохионо. Эх багагагүй
шинэчлэлтүүдийг хийсээр байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Тэвчээртэй
байх өдөр. Танд гэнэтийн зүйл тохиолдох бол хүчирхэг мэлхийнхний зан
чанараар аливааг хялбархан даван туулна. Хэрэв та ганц бие бол хайр
дурлалын шинэ адал явдал хүлээж байна. Архи дарсны хэрэглээгээ
багасгаарай. Та бусдын бардамнал ихэрхүү зангийн өмнө тэвчээртэй байхыг
хичээ. Энэ нь танд болоод ойр дотны хүмүүст эерэг энерги авчирна.
Арслан (7/23-8/22)
Ээлтэй
өдөр. Хэрвээ та аян замд хол явах гэж байгаа бол хөгжилтэй романтик
өдөр байх вий. Өөрийн хүсч байсан зүйлээ худалдан авбал олз омогтой. Та
бусдаас дэмжлэг туслалцаа амархан авч чадна. Харин бусдаас та яг юу
хүсч байгаагаа сайн мэдэх нь зөв. Бүхий л талын нөхөрлөлийн харьцаа
өөдрөг байна. Хамтарсан хөрөнгө мөнгөний асуудлыг дахин нягтлах хэрэг
гарах боловч хэрвээ бүх зүйл шударга, цэгцтэй байх юм бол яриа
хэлэлцээр нь ашиг тустай, эерэг байж чадна.
Охин (8/23-9/22)
Амаргүй
өдөр. Таны ордонд төрсөн олон хүмүүст тогтвортой байх эрмэлзэл төрөх
болно. Гэвч аялах, адал явдал хайх зэрэг бодол таныг хойш нь татна.
Өнөөдөр хурдан түрэмгий авир гаргаж болохгүй. Найз нөхөд, мөнгө хоёрыг
хооронд нь хольж хутгах хэрэггүй. Хэрвээ та үүнд нэг их анхаарал
тавихгүй тохиолдолд хэн нэгэнд мөнгө зээлдүүлсний хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Үр
бүтээмжтэй өдөр. Удаан хугацааны зорилгынхоо төлөө тэмцэж байх энэ
үеэр ажил төрөл тань өндөр үр бүтээлтэй байна. Хүсэл эрмэлзэл дээд
цэгтээ хүрнэ. Хэрвээ та өөрийн бүхий л хүч чармайлтаа хийж байгаа
зүйлдээ зориулбал аливаа ажлыг амжилттай гүйцэтгэж чадах нь дамжиггүй.
Санхүүтэй холбоотой санаанд оромгүй эргэлт ирж болзошгүй. Хэрвээ та
сурахыг хүсч байгаа бол энэ өдөр өргөдлөө өгөх нь таатай. Хэрвээ та аян
замд гарахаар зэхэж байгаа бол бэлтгэлээ ханган, тийзээ захиалахад
өлзийтэй.
Хилэнц (10/23-11/21)
Хүлээцтэй өдөр. Нэгэнт үүссэн нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдөхгүй. Идэвхээ бууруулж, оюун санаа, мэдрэмжээ цэгцлэх нь өлзийтэй. Хэрвээ та урлагийн хүн бол сэтгэл санаагаа тайвшруулж чадна. Өөрийн хүүхдүүдээ сонирхдог зүйлдээ татан оролцуул. Тэд тантай харьцахдаа таатай байх болно.
Нум (11/22-12/21)
Тэвчээртэй
байх өдөр. Энэ өдөр та бусдын амьдралд оролцохгүй байх нь зүйтэй.
Бусдаас хамааралтай бүх зүйл хэцүү санагдах болно. Гэр бүлтэй хүмүүс
хань ижлээсээ хэд хоног хол байх нь элдвийн асуудал үүсэхээс сэргийлнэ.
Ганц бие нумын ордныхны хайр дурлалын хувьд ээдрээтэй асуудлууд
тулгарах бөгөөд энэхүү байдлаас гарахад нэлээд цаг хугацаа болон тэсвэр
тэвчээр шаардагдах болно. Хэрэв та энэ өдөр дэлгүүр хэсэх гэж байгаа
бол худалдаж авах зүйлээ сайн шалгах хэрэгтэй шүү. Бараа худалдан авсан
баримтаа заавал аваарай.
Матар (12/22-1/19)
Та
урам зоригтой байна. Энэ өдөр эхэлсэн аливаа бүтээлч сэтгэлгээний
ажлууд гайхалтай ашигтай байдалд хүргэнэ. Тиймээс завгүй байж өөрийн
дуртай бичих, зурах ажлаараа оролд. Хэрвээ та бизнесээ өргөжүүлэхийг
хүсч байгаа бол бусдын тусламжийг амархан авч чадна. Та хэрэгжүүлэх гэж
буй төлөвлөгөөгөө дахин засварлан шинэчил, учир нь таны хуучин
төлөвлөгөө хэдийн хэрэгүй болсон байх талтай.
Хумх (1/20-2/18)
Мэдлэгээ
дээшлүүлэх өдөр. Өглөө эрт босох мөн бясалгал хийснээр та бүх зүйлийг
сайн хийх болно. ¬Ер бусын өглөөний дараа бүх юм энгийн уйтгартай мэт
санагдах бололтой. Энэ цагийг цаашдын мөрөөдөлдөө ашигла. Шаргуу ажил
дээд газруудад танигдах болно. Хэрвээ та албан тушаалийн шат ахиулахыг
хүсч байвал мэдлэг чадвараа сайжруулж, курс дамжааг судал.
Загас (2/19-3/20)
Бусдад туслах өдөр. Бусад хүмүүсийг сайн сайхан байлгах гэсэн хүсэл таны шийдвэрүүдэд нөлөөлнө. Та хүмүүст туслах хэмжээнд ч бай, үгүй ч бай өөрийнхөө чадах бүхнээ хийнэ. Ямар нэгэн хүнээс тусламж авахдаа санаа бүү зовоорой, учир нь тэд танд хариу барихад бэлэн байна. Хамт олны ажил одтой байх болно. Хэрвээ та хэн нэгний өмнөөс үг хэлэх хэрэг гарвал ямар ч саадгүй гэдэгт итгэлтэй байгаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих