Дэлхий нийт ойрын үед ажлын байрны глобал хямралтай тулгарч магадгүй хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд анхааруулав.
Дэлхийн эдийн засаг эдүгээ мэргэшсэн ажилтнуудын хурц дутагдалд ороод байгааг илтгэлд онцолжээ. "Ажлын байрны глобал хямрал айсуй гэдэгт бараг эргэлзээ алга” хэмээн Дэлхийн банкны захирал Найжел Тоус Австралид болсон Хөдөлмөрийн сайд нарын уулзалт дээр мэдэгджээ.
2030 он гэхэд дэлхий даяар 600 сая ажлын байр шинээр бий болгох шаардлагатай болж байгааг илтгэлд онцолжээ. Дэлхийн хүн ам өсөх хэрээр ийм тооны ажлын байр бий болгох шаардлагатай аж. "Их-20”-ийн орнуудад 100 сая ажилгүй хүн байна. Мөн ажил хийдэг ч өдөрт хоёр ам.доллараар амьдардаг 447 сая "Ажилтай ядуу хүн” байгаа ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих