Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн
хэлтсийн дарга Н.Алтанцэцэгийн санаачлагаар өсвөр үе, нийгмийн бүх
салбарын ажилтан, албан хаагчид, иргэдийн оюун санаа, ухамсар руу
чиглэсэн бодлогын томоохон ажлыг эхлүүлэх гэнэ. Үүний нэг нь сар бүр
шилдэг лекторуудыг урьж авчран аймгийн Хөгжимт драмын театрт лекц
уншуулахаар болжээ. Үүнд нэрт соён гэгээрүүлэгч Г.Аким, "Титэм үг”-ийн
эзэн Н.Багабандиас эхлээд салбар бүрийн томчуудыг оролцуулахаас гадна
хүүхдийн хүмүүжил, иргэдийн ахуй амьдралд эерэг нөлөө үзүүлэхүйц, бор
зүрхээрээ амьдралаа босгосон эгэл жирийн нэгний амьдралд сургамжтай,
бодит түүхүүдийг ч танилцуулж, амжилт, ололт дэргэд чинь ч ойр байдаг
гэдгийг хүмүүст ойлгуулж, мэдрүүлэхийг одооноос бодлогоор зохион
байгуулна гэнэ.
Энэ талаар Н.Алтанцэцэг даргаас тодруулахад тэрээр
- Хүнийг хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх, оюун санаанд нь
зөв суурь олгох нь нийгмийн салбарын нэн тэргүүний ажил юм. Харамсалтай
нь өнөөдөр үр дүн нь харагдахгүй ч эртнээс суурийг нь зөв тавьж
нийгэмшүүлэхгүй бол тэр хүн сайн эрдэмтэн, сайн инженер, хэн ч байгаад
нэмэргүй. Энэ нь манай салбарын хэн бүхэнд хамааралтай ажил юмаа, тухайн
лекцэнд хүний соёл, эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн үнэ цэнэ, Newхүний
халамж, хамгаалал, даатгал гээд бүгд хамааралтай. Иймээс манай нийгмийн
салбарынхан манлайлан гүйцэтгэх нөөцтэй. Миний хувьд санааг нь эхлүүлж,
ажлыг нь чиглүүлэх л үүрэгтэй. Ганцхан хэцүү нь хөрөнгө мөнгө. Ядаж
ирэх, буцах зардлыг нь даагаад явуулах, сайн санаатан олдох байх гэж
бодож байна. Дандаа төрөөс харах хэцүү ч бага сага зардал гарч л таарна
даа. Гэхдээ энэ нь ирээдүйд оруулах оюуны болоод ухамсрын томоохон
хөрөнгө оруулалт юм. Мөн үүнтэй холбогдуулан сургуулийн захирал,
нийгмийн ажилтнуудад хүмүүжлийн ажлын цагтай болго гэсэн үүрэг өгөөд
байгаа тухайгаа ярьсан юм.
Дээрх хоёр ажлыг Хэрлэн сумын Засаг дарга болон нийгмийн салбарын
бүх агентлагууд өгөөд байгаа юм байна. Хэрэв энэ бүхэн үнэхээр ажил
хэрэг болбол иргэдийн болоод өсвөр үеийнхэний хувьд "тархинд харвах
гэгээ” гээч болно. Үлгэрлэн дуурайх сайн үгийн гагцхүү эрдэмтэн мэргэд л
хэлж ард түмэн түүгээр замнадаг билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5151
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих