Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 19. Сугар гараг. Шийдэм одтой, 6 цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага Сэрэхүй. Шүтэн барилдлага Үл зохилдох. Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Таатай
өдөр. Найз нөхөд ба хамаатан садангуудтайгаа харьцах харилцаагаа
сайжруулахад таатай өдөр. Энэ өдөр олонхи нь хүчтэй догдолж түгших
магадлалтай. Болгоомжтой бай, учир нь сэтгэлийн хэт их хөөрөл маш таагүй
байдалд оруулна. Биеэ барьж чадахгүйгээс хамгийн дотны хүмүүстэйгээ ч
хэрүүл маргаан үүсгэж болзошгүй
Үхэр (4/20-5/20)
Сайн өдөр. Хэрвээ амжилтанд хүрэх таны туйлын зорилго бол одоо шинэ сургалт боловсролдоо анхаарахад сайн өдөр бөгөөд ингэснээр та амжилтанд хүрэх түлхүүрээ нээж байгаа юм . Үхэрийн ордныхны зохион байгуулах чадвар болон хамт олноо нэгтгэх байдал амжилттай байна. Хэрвээ огтхон ч боломжгүй бол хуулийн асуудлыг хойшлуул. Зорилго чинь эцэстээ биелэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Оюунлаг
өдөр. Оюуны чадвар нэмэгдэж асуудлуудыг хоромхон зуур шийдвэрлэх
болно. Энэхүү эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан үл хөдлөх
хөрөнгө, татвар эсвэл өр ширтэй холбоотой санхүүгийн асуудлуудаа шийдэх
хэрэгтэй. Хялбархан шийдэж чадахгүй байвал чадах чинээгээрээ
зохицуулаарай. Тэгвэл таны сэтгэлийг зовоох зүйл бага ч болов багасах
болно. Санаанд оромгүй ахиц дэвшилт танд мэдрэгдэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Хүнд
өдөр. Сайхан зүүд чинь төгсгөл болж хүнд хэцүү өдөртэй нүүр тулах
хэрэгтэй боллоо. Зарим мэлхийнхэний хувьд энэ байдал эсрэгээрээ байж
болох ч олонх нь аливаад сэтгэл хөдлөлөөр хандах болно. Шинэ хайртдаа үл
итгэж, сэтгэлийг нь гонсойлгосноор та түүнийгээ алдах хүртэл аюултай.
Өнөөдөр бол тийм ч ойлгомжтой, тодорхой өдөр биш байна. Маргааш гэдэг
өдөр танд шинэлэг сайхан зүйлсийг авчирна гэдэгт итгэлтэй байгаарай.
Арслан (7/23-8/22)
Тодорхойгүй
өдөр. Төлөвлөгөө өөрчлөгдөнө, гэвч энэ бүхэн зөвхөн өнгөц асуудал байж
болох юм. Та үнэтэй бараа худалдаж авах боловч гэртээ ирсэн хойноо энэ
бүхэн таалагдахгүй болж магадгүй. Их хэмжээний бэлэн мөнгөний
асуудалтай тулгарахад та зөв шийдвэрээ гаргаж чадахгүй эргэлзэнэ. Гэр
бүлийн хүн тань мөнгөний асуудал дээр санал нийлэхгүй байна. Гэвч
ирээдүйгээ харахгүйгээр тэдний зөвлөлгөөг дагах нь тэнэг хэрэг юм. Таны
түрийвчийг дундлах энэ үдшийн үйл ажиллагаанд бэлэн бай.
Охин (8/23-9/22)
Энгийн
өдөр. Таны эрч хүч нилээн сул байх болно. Гэвч таны амбицтай байдал
болон амжилтанд хүрэх хүсэл чинь өндөр байна. Өөртөө итгэлтэй байдал
болон сэрэмж хоёр тэнцүүхэн л байсан дээр. Шинэ технологи ашиглаж байгаа
олонх хүмүүст гэнэт техникийн эвдрэл үүсч болзошгүй. Гэвч хэтэрхий их
мөнгө үрэхээсээ өмнө зөвлөгөөг эрж хай. Эс тэгвэл таны санхүү
дээшлэхээсээ илүү уналтанд орох болно.
Жинлүүр (9/23-10/22)
Урам
зориг оруулсан өдөр. Өнөөдөр хүсэл мөрөөдөл тань бодит болон хувирч
болзошгүй. Хэдийгээр төөрөгдөл, тодорхойгүй байдал үргэлжилсээр байх
боловч асуудлыг шийдвэрлэх чадвар нэмэгдэнэ. Энэ өдрийг хүртэл онцгой
нэгэнтэй гүнзгий холбоог үүсгэхийг хүсээгүй хүмүүст сайнаар нөлөөлөх
боловч нөгөөтэйгээр амрагтай хүмүүст таагүй зүйлийг авчирч болох юм.
Зарим нэг нь дампууралд өртөн сэтгэлээр унаж болзошгүй.
Хилэнц (10/23-11/21)
Таны
санхүүгийн байдал тогтвортой байна. Од эрхэс дэмий эрсдэлтэй алхам
хийхгүй байх, эд юмс худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Хэрэглээ ба
бүтээлч идэвхээ багасга, оюун санаа, мэдрэмжээ тайван тогтвортой болго.
Гэр бүлээрээ амрах жуулчлах, найз нөхөд эсвэл хүүхдүүдтэйгээ тоглоход
таатай.
Нум (11/22-12/21)
Таатай
өдөр. Таны бизнесийн болон мэргэжлийн талаарх зорилго тань бүтэмжтэй
байх болно. Та бүх зүйлийг урагштай явуулж чадах тул та хэн нэгнийг танд
саад болохыг бүү зөвшөөрөөрэй. Албан тушаал ахих, цалин нэмэх гэх мэт
ямар нэгэн онцгой зүйл танд тохиолдох бололтой. Нумын ордныхны хүсэн
хүлээж байсан зүйл нь биелэх магадлалтай байна. Зөв цагтаа зөв хөдлөх нь
таны амжилтын гол үндэс байх болно. Ханиад томуу хүрэх магадлалтай
байгаа тул элдвийн үйлд тэвчээртэй хандаж биеэ бодох хэрэгтэй
Матар (12/22-1/19)
Энгийн
өдөр. Хувийн харьцаанд хүчтэй өөрчлөлт ирнэ. Энэ нь гэр бүлтэйгээ
дахин нэгдэх, салах зэрэг хайр дурлалын харьцаатай холбоотой байх.
Аливааг хэтрүүлэх нь дараа таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Энэ бүхнээ
их үнээр төлөх хэрэг гарах магадлалтай. Ганц бие хүмүүс ажигч, гярхай
байх нь зөв. Шинэ танилдаа анхаарал, болгоомжтой ханд. Санхүү мөнгөний
асуудлыг хүүхэд, найз нөхөд гэр бүлтэйгээ ярилцах хэрэггүй.
Хумх (1/20-2/18)
Сайн
өдөр. Өглөөний дасгал маш их хөгжилтэй байх бололтой. Эрч хүчтэй
дасгал нь таныг сэргээх болно. Хэрвээ та хортой муу зүйлээ гадагшлуулж
чадвал илүү сайхныг мэдрэх болно. Уур бухимдал эрүүл мэндэд сөргөөр
нөлөөлнө. Тиймээс сөрөг энөргээ гаргаж амрах хэрэгтэй. Та хайртай
хүнтэйгээ хамт ажилласанаар эдгээр эрүүл мэндийн ашиг тусыг таашаах
болно.
Загас (2/19-3/20)
Бухимдалтай өдөр. Загасныхан энэ өдөр оюуны чадвар,боловсролоосоо таашаал авна. Гэвч таны улиг болсон санаа бодол өөрийг чинь захирсаар л байх шинжтэй. Хэрвээ та улс төр, шашин зэрэг асуудлаар маргалдаж мэтгэлцэх гэж байгаа бол эхлээд сайн сургуулил. Өндөр үнэтэй эд зүйл худалдаж авах гэж байгаа бол худалдагчдаас зөвлөлгөө авахаас зайлсхий. Учир нь тэд ямар ч зүйлийг сайхан болгон чимж ярьж чаддаг. Та хүссэн зүйлээ авсан мэт санагдана. Гэвч тооцоо ирсний дараа та хүнд дарамтанд орж магадгүй.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих