Хорвоо ертөнц, амьд байгалийн талаарх мэдээлэл хязгааргүй байдаг.
Чухамдаа, хүн төрөлхтнийг оршин тогнохоос өмнө ямар ан амьтан, ургамал,
байгалийн тогтоц байсныг судлаачид өнөөг хэр нь нээн илрүүлэхийг
хичээсээр байгаа билээ.
Гэхдээ эрдэмтэд олон сая жилийн өмнө амьдарч байсан зарим араатан, ан амьтны дүр төрх болон амьдралын хэв маягийг олж илрүүлж чадсан.
Ихэнх ан амьтан одоо байгаа төрлөөсөө биеийн хэмжээгээр хамаагүй том байгаа нь үнэхээр сонирхолтой юм.
1.
Нугасан хошуут заан /нэршил: Platybelodon/ Тэрээр энэ цагт байгаа зааны
өвөг бөгөөд ойролцоогоор 4 сая жилийн тэртээ оршиж байжээ.
Нугасан
хошуут заан Ази, Хойд Америк, Европ мөн Африкт тархсан байсан.
Сүүлнээсээ толгой хүртэл 6м, өндөр нь 2,8м юм. Тэдний энэхүү хавтгай
хошуу нь газар сэндийчиж ургамлын хөрс идэхэд зориулагддаг байжээ.
2. Аварга могой /нэршил: Titanoboa/ Судлаачид энэхүү аварга могойг Колумбад 60 сая жилийн тэртээ амьдардаг байсныг тогтоосон.
Хамгийн томдоо 13 метрийн урттай бөгөөд жин нь нэг тонн гаруй хүрдэг байсан гэнэ. Тэд бол өнөөгийн анаконда могойны өвөг юм.
3 Аварга соно /нэршил: Meganevry/ Энэхүү нисдэг аварга шавьж нь 300 сая жилийн тэртээ оршин байсан
Түүний урт нь 69 см бөгөөд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том нисдэг шавьж аж.
4.
Аварга хилэнцэт хорхой /нэршил: eurypterids мөн Jaekelopterus
rhenaniae/ Биеийн хэмжээгээр матар шиг том буюу 2,5 м гаруй урттай
энэхүү амнд нутагшиж байсныг саяхан олж илрүүлсэн байдаг. ьтан анх Герма
390 сая жилийн тэртээ амьдардаг байсан энэхүү амьтныг хүнтэй харьцуулсан байдал
5.
Аварга шувуу /нэршил: Moa, Dinornis robustus/ Тэд бол өнөө цагт ч
шувуун төрөлд биеэр томд тооцогдох тэмээн хяруулын өвөг бөгөөд Шинэ
Зеландад амьдардаг байжээ.
3,6 метрийн өндөртэй тэд дунджаар 250 кг-ын жинтэй аж.
6. Аварга гүрвэл /нэршил: Megalania/ Түүнийг аварга гүрвэл гэхээс илүүтэй луун мангас хэмээн нэрийддэг.
Ойролцоогоор
7 м урт, 400-700кг жинтэй байсан аж. Австралиас түүний яс их олддог
бөгөөд судалгаагаар ердөө 300 жилийн устсан болохыг тогтоосон.
7. Аварга жаран хөлт /нэршил: Artroplevrа/ Энэ бол дэлхий дээр оршин
байсан хамгийн том сээр нуруугуй амьтан бөгөөд 2,6 метрийн урттай юм.
Ойролцоогоор 280-340 сая жилийн тэртээ амьдарч, биеийнх нь тал хувь цус байсныг судлаачид тогтоожээ.
8.
Аварга залхуу сармагчин /нэршил: Megatherium/ Залхуу сармагчны өвөг
2000 жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд 6м урттай, ойролцоогоор 4 тн
жинтэй, хоёр хөл дээрээ явж чаддаг амьтан байжээ.
Мегатэриумын олвдорын араг яс
9.
Аварга яст мэлхий /нэршил: Protostega/ Энэхүү аварга яст мэлхий нь 3м
урттай, хурц хошуутай, эрүүний булчин нь маш хүчтэй байжээ. Учир нь
тэрээр загасаар хооллодог байсан.
10. Аварга матар /нэршил: Sarkozuh/ Саркузо бол 112 жилийн тэртээ манай гариг дээр амьдарч байсан аварга матар.
Өнөө цагт биднийг айлгадаг матар бол эдний дэргэд юу ч биш бөгөөд 12 метрийн урттай аварга матар динозавр барьж иддэг байжээ.
11.
Аварга махчин загас /нэршил: Megalodon/ Бид одоо цагт багаа махчин
загасыг ч "аварга” хэмээн хочилдог. Гэхдээ энэ бол түүнээс хэд дахин том
юм.
Мегалодон
нь 28 сая жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд нэг шүд нь гэхэд л 18
см-ийн урттай байжээ. Тэд биеийн хэмжээгээр автобусны дайны том, 50 тн
жинтэй аж.
Эх сурвалж: www.bigpicture.ru
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих