Томуу, томуу төст өвчний тархац нэмэгдэж байгаа энэ үед эцэг эхчүүд эмчийн зааваргүйгээр халуун бууруулах, өвчин намдаах эмийг бага насны хүүхэддээ өндөр тунгаар хэрэглэх хандлага ажиглагдах болсон.
Үүний үр дагавраар хүүхэд хордлогод орох, биеийн байдал хүндрэх тохиолдол гарч байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эцэг эхчүүдэд хандан дараах анхааруулгыг гаргажээ. Тодруулбал эмийн сангуудад худалдаалж буй халуун бууруулах, өвчин намдаах 1000 мг-тай Парацетомолыг ууж хэрэглэх болон, лаа хэлбэрээр бага насны хүүхдэд хэрэглэхгүй байхыг сануулж байгаа юм.
Бага насны хүүхдэд хэрэглэгдэх тунгийн хэмжээ нь 125 мг байдаг бөгөөд хүүхдэд ямар нэг эм өгөхдөө эмчийн заавар зөвлөгөөг авч, эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй гэжээ.
bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих