Жил бүр авто замаа шинэчлэх зорилгоор улсын төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэвч чанаргүй, эвдрэл ихтэй, гүйцэтгэлээ муу хийсэн хариуцлагагүй компаниудын асуудал байнга сөхөгддөг. Энэ онд нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэхээр 74,1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болов.
Харин
төслийн хэмжээнд авто замын салбарт хийх арга хэмжээний талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж
өнөөдөр сэтгүүлчдэд өглөө. Төслийн хүрээнд Нийслэлийн Авто замын газрын
захиалгаар 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр
барих бөгөөд 243.2 урт метр гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах
шугам, автомашины нүхэн гарц 1, явган хүний гүүрэн гарц 2, байгалийн
чулуун авто зам 1.84 км-ийг барихаар болжээ. Засвар, шинэчлэлтийн ажил
ирэх сарын нэгэнд эхэлж, долдугаар сарын 5 гэхэд он дамжиж буй барилга
засварын ажил, хотын А, Б бүсийн зам засварын ажлыг дуусгах аж.
Мөн
төлбөртэй зогсоол, тендерээр хүлээсэн хариуцлагаа чанаргүй биелүүлсэн
компаниудын талаар мэдээлэл өгч цаашид авах арга хэмжээг мэдэгдсэн юм.
Монголд Нийслэлийн авто замын газартай гэрээ хийж төлбөртэй зогсоол
байгуулах эрхтэй 12 зогсоол байдаг бол, зөвшөөрөл аваагүй 16 зогсоол
байдаг аж. Гэрээ байгуулсан хувийн хэвшлийн компаниуд орлогын 60 хувийг
Нийслэлийн замын санд өгөх ёстой байдаг. Харин энэ гэрээгээ биелүүлээгүй
байгууллагуудад хариуцлага тооцно гэдгээ Нийслэлийн Авто Замын Газрын
дарга Д.Нанзаддорж хэллээ.
Хан-Уул дүүргийн Хоёрдугаар хороонд цахим
машинаар үйлчлэх 30 машины зогсоолыг 6 дугаар сарын нэгэн гэхэд
ашиглалтад оруулахаар гэрээ байгуужээ.
А.Цолмон
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих