Арван долдугаар жарны Ялгуусан хэмээгч Модон морь жилийн анхны шуурхай
хуралдаан боллоо.Хуралдаанд сар шинийн өдрүүдээр нийгмийн хэв журмын
нөхцөл байдал ямар байсан тухай Цагдаагийн газраас,эрүүл мэнд,түргэн
дуудлагын талаар Эрүүл мэндийн газраас,галын болон осол гэмтлийн тухай
дуудлага мэдээллийн талаар Онцгой байдлын хэлтсээс мэдээллүүдийг өгсөн
юм.Сар шинийн өдрүүдэд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн албаны бэлэн
байдалд шилжин ажилласан бөгөөд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан
сэргийлэх,таслан зогсоох чиглэлээр ажилласан байна..Энэ өдрүүдэд биеэ
хянах чадваргүй,гудамж зам талбайд унасан,бусдын амгалан тайван байдлыг
алдуулсан гэх 181 хүнийг эрүүлжүүлсэн байна.Эрүүлжүүлэгдсэн иргэд нь
насны хувьд 20-35 насныхан байна.Мөн хөдөлгөөны аюулгүй байдлын журмын
эсрэг зөрчил гаргасан 231 зөрчлийг илэрүүлэн согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодсон 9-н хүний жолооны эрхийг хасаж, 6-н хүнийг шүүхчийн
захирамжаар баривчлуулсан байна.Ерөнхийдөө энэ жил ахуйн хүрээны
архидалт нилээд өндөр байсан гэж мэдээллээ.
Бүх шатны эмнэлэгүүд баярын өдрүүдэд ачаалал өндөртэй ажилласан байна.Хүүхдийн тасагт нийт 204 хүүхэд үзүүлсэний 33 хүүхэд нь амьсгалын дээд замын өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтсэн бол хөлдөлт 5, түлэгдэлт 4, архины хордлого 12, ясны бэртэл 4 ирсэн байна. Сар шинийн өдрүүдэд 18 эх амаржсан байна.
Сар шинийн өдрүүдэд галын томоохон зөрчил гараагүй бөгөөд галын 2 дуудлагад,мөн Сэргэлэн суманд 1 хүн осгож нас барсан дуудлагад ажилласан байна.Баярын өдрүүдэд ОБХ-н 125-н алба хаагч /давхардсан тоогоор/ ажилласан байна.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга болон АЗДТГ-н даргын зүгээс Засаг даргын мөрийн хөтөлбөр Аймгийн ИТХ-аар батлагдсан тул хэлтэс агентлагууд өөр өөрсдийн чиглэлийн дагуу үйл ажиллагаа төлөвлөгөөндөө тусган ажиллах,энэ жил хэд хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжинэ.Аливаа ажил үр дүнтэй байх нь бэлтгэл сайн байхаас шалтгаалдаг тул бэлтгэлээ сайн базаах нь чухал гэж онцолсон юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=52
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих