Адуунчулуун ХХК нүүрсний үнээ нэмлээ. Ноднин нэг тонн нь 12000 төгрөгийн
үнэтэй байсан бол энэ жил 15000 төгрөг болж өсчээ. Дорнодчуудын хувьд
хамгийн хямд нүүрсийг хамгийн ойрхон зайнаас тээвэрлэж хэрэглэдэг давуу
талтай. Энэ өвөл эрт хүйтрэх шинжтэй байгаа. Иймд иргэд эрт түлээ,
нүүсээ базаах байх. Харин жилийн жилд үүсдэг уурхайн дараалал иргэдийг
ихээхэн бухимдуулдаг. Өдөржин хүлээж хоосон хоцордог нь бий. Дээр нь
нүүрс тээвэрлэдэг самсомалын жолооч нар цөөнөөрөө боомилон тээвэрлэлтийн
зардлаа амандаа орсноор дуугардаг. Энэ тал дээр аймаг орон нутгийн
удирдлага анхааралдаа авахгүй бол ард түмэн хохирсоор байдаг. Үүрээд явж
чадахгүйгээс хойш үнэтэй ч болов машин хөлслөхөөс яалтай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5228
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих