Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна”
компанийн талбайд энэ сары 10-ны шөнө томоохон хэмжээний гал гарсан.
Тэгвэл уг гал тус талбайд гарсан анхны гал биш байсан аж. БНХАУ-ын
"Дачин Ойлфийлд” компанийн удирдлагуудын хэлж буйгаар "Хүн хүчийг нь
Монголын хилээр оруулж, ажиллуулж чадвал 14 хоногийн дотор объектийг
сэргээн засварлах боломжтой гэсэн байна. Энэ ослоос гурав хоногийн өмнө
гуравдугаар сарын 7-нд мөн гал гарсан. Тухайн үед есөн цооногт гал
гарсан байсан. Тэднийг энэ их галаас учирсан хохиролтой хамтатган
засахаар ажиллах хэрэгтэй байгаа” хэмээжээ. Түүнчлэн Дорнод аймгийн
Цагдаагийн газар энэ хэрэгтэй холбогдуулж БНХАУ-ын харьяат есөн хүнийг
аймгийн төвд авчирсан гэнэ. Шаардлагатай мэдээлэл, нотлох баримт
цуглуулахын тулд хүмүүсээс тайлбар авч байгаа. Шинжээчийн дүгнэлт
гараагүй болохоор шалтгаан нөхцөлийн талаар одоогоор мэдээллэх боломжгүй
байгаа юм байна.
Х.Саруул
Х.Саруул
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=523
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих