Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 25. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, 9 улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Ачаалалтай
өдөр. Өнөөдөр эхэлсэн ажил хэрэг бүтэмжгүй болох магадлалтай. Шинэ
ажил эхлэх, төлөвлөгөө зохиоход таагүй. Ямар ч ажил эхлэх, төлөвлөгөө
зохиоход таагүй. Ямар ч ажил хэрэг маш их хүчин чармайлт шаардах боловч
санасан үр дүнд хүрэхгүй. Энэ орой ердийнхөөс илүү их гэр бүлийн болон
ахуйн асуудлуудтай тулгарах бололтой.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын эрч хүч өндөр байна. Харин та эргэн тойрныхоо хүмүүсийн санаа бодлыг харгалзан үзэж, түншүүдийнхээ ажил хэрэгч чанарыг хүндлэх, захирах эрмэлзэлд автахгүй байж чадвал бүрэн амжилтанд хүрнэ. Эмэгтэйчүүд энэ өдөр дур булаах байдлаараа бусдыг гайхшруулна.
Хамтатгах (5/21-6/21)
Сансарын
энерги хүлээн авах, эв найртай байх өдөр. Өнөөдөр таныг чухал шийдвэр
гаргахыг шаардаж байна. Бусдын зөвлөгөөнд найдалгүй, бүхнийг өөрөө
хариуц. Элдэв саад тотгор хүндрэлүүдээс үл хамааран та бүх занга, ов
мэхийг даван туулж чадна. Зүүд үнэн байна. Биелэхийг нь хүлээ.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл
санаа хямарна. Од гарагийн нөлөөн дор танд олон асуудал ар араасаа
тулгарна. Жолоо барихдаа анхааралтай бай. Мөн санаанд ороогүй зан авир
гаргаж болзошгүй байна. Шалгалт тестүүд сэтгэл хямраана. Хэрвээ та
өөрийгөө хянаж чадвал санаачилгыг гартаа авч чадна. Үдэш болоход амар
амгалан эргэж ирнэ. Хэн нэгэн таны уучлалтыг хүлээн авахгүй байна. Гэвч
та үдшийг романтик байдлаар өнгөрөөж чадна.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр
та дахиад л анхаарлын төвд шоуны од хэвээр байна. Танд атаархаж байгаа
хүмүүсээс хол бай. Зарим хүмүүс бусдын аз жаргалтай байхыг харж
чаддаггүй юм шүү. Таны зугаа цэнгэлийг бусниулах гэж бодсон хүмүүстэй
илүү эелдэг дотно бай. Хүүхдүүд энэ өдөр таны тайвшралын гол цөм байх
болно.
Охин (8/23-9/22)
Сайн
өдөр. Мөнгө нөөцтэй холбоотой маргаан хүчтэй байх тул санхүүгийн
шийдвэрүүдийг хойшлуул. Мөнгөө өстөл хэд хоног хүлээ. Өөрөө хийж
чадахгүй бол эргэн тойрон дахь зүйлсээ бусдаар хийлгэ. Хүүхэд багачуудад
хатуу дэг журам сахилга бат шаардлагатай.
Жинлүүр (9/23-10/22)
Сайн
өдөр. Өнөөдөр эмчилгээ хийлгэхэд тохирох өдөр байна.Хэрвээ та өөрийгөө
компанидаа үнэ хүндтэй хүн гэж бодож явдаг бол одоо даргадаа хандах
цаг нь болсон. Гаргах шийдвэр нь эерэг байх болно. Ингэснээр хэн
хэнийгээ буруутгах байдлаас зайлуулж чадна. Заримдаа мэргэжлийн
жуулчлал зайлшүй хэрэгтэй болдог, ялангуяа бизнесийг нураах зардал нь
бизнесийн босгох зардлаас өндөр байгаа тохиолдолд.
Хилэнц (10/23-11/21)
Таны
ажлын ачаалал ба нийгмийн амьдрал нэлээд хүндэвтэр байх болно. Энэ бол
таны хувьд орчлон ертөнц таны хүслийг биелүүлээсэй гэж хүсэж илүү сайн
сайхан зүйлд бэлэн байх өдөр. Хэрэв танд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол
итгэж болох хүнээ зөв сонго, хүн бүр хурц ухаантай, цэцэн мэргэн
байдаггүй шүү дээ.
Нум (11/22-12/21)
Азтай
өдөр. Таны илэн далангүй, энгийн байдал амжилт гаргахад нөлөөлнө. Энэ
өдөр таны нэр хүнд өсөхөд бүх зүйл нааштай байна. Та нэг бол хайртай
дотны хүмүүсээ, үгүй бол карьераа сонгох шаардлагатай тулгарна. Энэ хоёр
сонголт таныг ацан шалаанд оруулах байх. Гэхдээ үүнийг та цэвэрхэн
хялбархан даваад гарна.
Матар (12/22-1/19)
Хоёрдмол өдөр. Өнөөдөр зүрх тархи 2 чинь зөрчилдөнө. Хэрвээ шийдвэр гаргахад чинь хүндрэлтэй байвал өөртөө эргэлзэхээ болин бусдын зөвлөгөөг авахаа больчих. Зөн совиндоо итгэж байж л тархи зүрх 2-оо тэнцвэртэй байдалд нь авчирна. Бас та өөрийнхөөсөө өмнө бусдын хэрэгцээнд буюу сэтгэл санаанд нь нийцүүлэхийг хичээ. Олон нийтийн уулзалтаас татгалзаж, өөрийн үндсэн хэрэгцээгээ хариуц. Бичиг цаасны ажлаа цэгцлэхийн тулд хаалган дээрээ "Бүү саад бол" гэсэн бичиг хад.
Хумх (1/20-2/18)
Үр
бүтээлтэй өдөр. Зав чөлөөтэй байгаа хумхын ордныхон сэтгэл хангалуун
байх албан тушаалруугаа хэрхэн дөхөх талаар арга боловсруул. Диплом
болон ур чадвараа яаж ашиглах талаар бод. Одоо сайтар төлөвлөж чадвал
ирээдүйд амжилтанд хүрэх болно. Асуудлуудыг хөнгөвчлөхийн тулд дотоод
амьдралаа дээшлүүлэх хэрэгтэй. Хамтран ажиллагсдаасаа илүү гэр бүл найз
нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь тохиромжтой.
Загас (2/19-3/20)
Бодлоготой байх өдөр. Дарга, удирдах албан тушаалтнаас чинь чамаас илүү зүйлийг шаардсанаар илүү цагаар ажиллах явдал гарч болзошгүй. Үүний дараа бушуухан гэрлүүгээ гүйн хайртай дотныхоо хүмүүсээрээ өөрийгөө хүрээл. Үдээш хойш хэлэх үгтэй бай. Гэвч таниас өөр хэн нэгэн анхаарлын төвд байн бодол санаа шаардлагаа хэлэх болно. Хайр дурлалын гэрэл энэ шөнө гийх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих