Эрүүгийн
хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Т.Халиун
нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ
гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн
шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Өнгөрөгч
сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс
хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн.
Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрээр шүүхийн
шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ
юм.
Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Батбаяраас цөөн зүйл тодрууллаа.
-Шүүхийн шийдвэр хэвээр гарчихлаа. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хурал
хэдэн цаг үргэлжлээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр
үлдээчихлээ. Бидний татгалзаад байсан шүүгч Б.Мөнх-Эрдэнийн шууд
удирдлагад ажиллаж байсан гарын хүн нь шүүх хуралд оролцлоо. Бид
анхнаасаа Мөнх-Эрдэнийг энэхүү хэргийг танил шүүгч рүүгээ хуваарилуулах
байх гэж хардаж байсан.
Яагаад гэвэл Б.Мөнх-Эрдэнэ шүүгчээс бид 3-4 удаа татгалзаж байсан. Тэгсэн харин С.Соёмбо-Эрдэнэ дээр хуваарчилчихсан байна.
Тэгээд
л энэ ч найдваргүй боллоо гэж бодсон нь үнэн болж таарлаа. Уг нь ялна
гэдэгтээ итгэлтэй орсон ч Мөнх-Эрдэнэ шүүгчийн хүн байж таараад яаж ч
чадсангүй. Одоо Дээд шүүхэд хандах л үлдлээ. Дээд шүүхийн шүүх хуралд
таван шүүгч оролцдог. Тэд арай ч гурван шүүгчийг нь "худалдаж авч"
чадахгүй байх.
-Ганц худагт хоригдож байгаа Гэрэл энэ хэргийг зохиомол байсан хэмээн мэдүүлсэн гэсэн үнэн үү?
-Анх
энэ хэргийг илрүүлсэн гэх Ч.Энх-Амгалан нь өөрөө мэдээлэгчээрээ
дамжуулаад манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт турхирсан юм байна гэдэг нь
нотлогдчихлоо. Энэ хэрэгт холбогдсон Х.Гэрэл ганц худагт байгаа шүү
дээ. Тэр мэдүүлэгтээ энэ тухай ярьсан байгаа юм.
ЦЕГ-ын
Дотоод хяналт шалгалтын албаны дарга н.Чинбат очиж шалгахад би бүх
үнэнээ ярилаа гэж гэрэл хэлсэн байна билээ. Х.Гэрэл өмнө нь давтан хар
тамхи хэрэглэж байсан болохоор 192.3.4-өөр 10-15 жилийн хорих ангитай
зүйл ангиар шийтгүүлэх хэрэгт холбогдсон хүн. Мөн 145.2-оор хулгайн гэмт
хэргийн тэнсэнтэй байсан.
Тэгээд
Т.Халиун гэх залуугаас удаа дараа хар тамхи авч хэрэглэдэг байсан.
Тийм учраас нэг бол 12 жилийн ялаар шоронд суулгана, нэг бол Т.Халиуныг
бид нарт барьж өг, Т.Халиунаас хар тамхи худалдаж авсан болоод бидэнд
барьж өг. Тэгвэл чамд 1,6 жилийн хорих ял өгнө гэх саналыг Х.Гэрэлд
тавьж, Х.Гэрэл ч зөвшөерсөн гэдгээ хүлээсэн байгаа юм.
-Г.Сарангэрэлээс бусад охид нь давж заалдаагүй юм уу?
-Бусад
охид нь давж заалдаагүй! Тэд айсан. Давж заалдвал улс төрийн золиос
болж балрах юм байна. Хоригдоогүй нь их юм. Тэнсэн харгалзах ял авсан нь
их юм гээд зугатаад алга болсон.
Х.Гэрэлийн
хувьд мөн л давж заалдаагүй. Анхнаасаа төлөвлөгөөтэй энэ хэрэгт
оролцсон учраас 1,6 жилээр шийтгүүлсэндээ харин ч баярлаж байгаа байна.
Н.Алтанцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих