1974.03.05-нд дэлхий нийтийг гайхшруулсан нэгэн мэдээлэл цацагджээ. Филиппинийн Лубанг арал дээрээс орон нутгийн цагдаа нарт Японы армийн байлдагч гэх 52 настай хvн бууж єгсєн ажээ.
Тэрээр ойд 30 жил нуугдсан байна. Тэрхvv нартай халуун єдєр
цагдаагийнхан ойгоос японы эзэн хааны армийн дvрэмт хувцастай нэгэн
эрийг авч гарч ирэв. Тэр япон цэрэг винтов буугаа газарт аажуухан
тавиад:
-Би Хиро Онода байна. Єєрийнхєє даргын тушаалыг биелvvлж
байгаа энгийн япон цэрэг. Тэр намайг бууж єг гэсэн юм хэмээжээ. Бvтэн
30 жил энэ япон эр дайнд єєрийнх нь эх орон бууж єгсєн гэдгийг мэдэлгvй
отрядтайгаа ширэнгэн ойд байлдсаар байсан гэнэ.
-Би тэр хvнтэй
бууж єгсєнийх нь дараа ярилцсан. Тэр хэвийн байдалтай эргэн ороход
багагvй хугацаа шаардсан. Гvн шоконд орсон байсан. Тvvнд дайн 1945 онд
дууссан гэхэд нvд том болж ирээд –Япон яагаад ялагдаж байгаа юм бэ? Би
тэгэхэд энэ муу винтовоо яг л жаахан хvvхэд шиг л хайрлаж хадгалж
байсан шvv дээ. Манай хvvмvvс яагаад vхсэн юм? гээд олон юм асууж
гарсан. Тэгээд дараа нь цаашаагаа харж суугаад баахан уйлсан даа хэмээн
Филиппиний экс-тэргvvн хатагтай Имельда Маркос сэтгvvлчдэд ярьсан
байдаг.
Япон цэргийн удаан жилийн амьдралын тvvх нь 1944.12.17-ны єдрєєс
эхэлжээ. Тэр єдєр батальон захирагч нь 22 настай Онодад Лубанге арал
дээр цэргvvдээ аваад партизаны дайныг vргэлжлvvлэхийг тушаажээ. –Бид
тэр vед ухрана. Та нар харин уул руу гарч, мина тавьж, дайсны зэвсэгийн
агуулахыг устга. Та нарыг бууж єгєх эсвэл амиа хорлохыг хатуу хориглож
байна. Магадгvй та нар тэнд 4-5 жил ч болж болно. Би эргэж ирж авна.
Энэ тушаалыг зєвхєн би л єєрчлєнє хэмээн захирагч нь тvvнд болон
тvvнтэй хамт явах царгvvдэд тушаасан байна. Тэр єдрєєс хойш удалгvй
Америкийн цэргvvд Лубангед буун Онодагийн партизаны отрядад хvчтэй
цохилт єгсєний дараа тэрээр хоёр нєхрийн хамт ширэнгэн ой руу зугатаж
нуугтжээ.
Онодагийн ой доторх оромжний талаар Лубангийн цагдаагийн
шерифийн туслах асан Фидель Эламос ингэж ярьжээ: -Тэнд бvх зvйл нь маш
цэвэрхэн байсан. Ханан дээрээ гадил жимсний хальсаар японы эзэн хааны
хєргийг уран гэгч нь хийчихсэн. Мєн "Дайн ялалтаар тєгсєнє” гэсэн бичиг
байв. Нєгєє хоёрыгоо амьд байхад тэд дасгал сургуулилтаа байнга хийж
бvр дуу болон шvлгийн уралдаан хvртэл зохиодог байсан юм билээ.
Онода тухайн vедээ бусад отрядын цэргvvдэд юу тхоиолдсоныг огт мэдээгvй
байна. 1945 онд тэр Америкчуудын цацсан "Япончууд 08.14-д бууж єглєє.
Уулнаас бууцгаа. Та нар бууж єгцєгєє” гэсэн бичгийг ойгоос олж vзэж.
Гэтэл тэр vед алсад буун дуу гарахыг сонссон тэрээр дайн дуусаагvй юм
байна гэж бодоод улам ойн гvн рvv орсон гэнэ. Ухуулах бичгийг хуурамч
гээд хаяжээ. Ингээд арлын бvр гvнэд тэд ирсэн байна.
-Миний эцэг
Онодагийн отрядтай байлдаж байсан. Харин цагдаа болсон хойноо vvнийг
vргэлжлvvлсэн. Энэ бvхэн хэзээ ч дуусахгvй юм шиг санагдаж билээ.
Ширэнгэн ойгоор бид єдєржин эрж хайна. Харин шєнє болохоор самурайчууд
бидний араас бууддаг байлаа. Уг нь бид тэдэнд шинэ сонин єгч дайн аль
хэдийн дууссан гэдгийг ойлгуулах санаатай л байсан юм. Бvр гэр
бvлийнхнийх нь зургийг ч vзvvлэх гэж байсан. Би дараа нь Хирогоос
асуусан: -Чи яагаад бууж єгєєгvй юм бэ гэхэд тэр –Захидал, сонингш чинь
хуурамч гэж бодсон гэсэн хэмээн Фидель Эламос дурсамжиндаа єгvvлсэн
байдаг.
Онода ойд байлдаж эхэлснээс хойл он жилvvд єнгєрсєєр л
байлаа. Японд атомын бємбєг хаяж, японы электрон бараа дэлхийг байлдан
дагуулж, Токиогийн бизнесменvvд амрикийн томоохон компаниудыг худалдан
авч байхад Хиро эзэн хааны нэрийн ємнєєс байлдсаар л... Хэдэн єдрєєр
халуун орны бороо ороход тэр буугаа биен доороо нуун хамгаалан хэвтэнэ.
Сардаа нэг удаа тэд байлдааны жип машиныг олзолно. 1950 онд нэг нь
цагдаа нарт гараа єргєн бууж єгєн ойгоос гарч ирсэн байна. Харин
тvvнээс хойш Симада нэгэн буудалцааны vеэр цагдаагийн суманд оногдон
vхжээ. Тvvнээс хойш Хиро ойд газар доорх оромж шинээр барьж нуугджээ.
-Тэр єєрийнх нь араас хэн нэгэн ирнэ гэдэгт итгэж байжээ. Хошууч нь
тvvнд ингэж амласан шvv дээ. Гэхдээ сvvлийн хэдэн жилд тэр vvнд итгэх
итгэл нь улам багассан боловч захирагчийнх нь vг ой ухаанаас нь
гарахгvй байж. Нэг удаа амиа хорлоё гэсэн бодол тєрсєн байна лээ. Гэтэл
нєгєє тушаал саад болж хэмээн Лубанга арлын захирагч Жим Молин ярьсан
байдаг.
-1972 онд тэр хамгийн сvvлд хань болж vлдсэн цэрэг
Козукатай эргvvлийнхэн рvv дайрах vед хамтрагч нь алуулснаар цор
ганцаараа vлдсэн ажээ. Гэтэл дайн дуусаад 27 жил болж байхад японы эзэн
хааны цэрэг ширэнгэн ойд алууллаа гэсэн мэдээлэл Токиог цочирдуулжээ.
Ингээд японы эрэн сурвалжлах тусгай анги Бирм, Малайз болон Филиппинд
ирэв. Тvvнийг тусгайгийнхан олж чадахгvй байлаа. Тэгсэн тухайн vед нэгэн
сонин тохиолдол болжээ. Японы аялагч Сузуки гэгч Онодатай ойд нvvр
тулжээ. Аялагч эр ойд эрвээхэй цуглуулан, аялаж байсан гэнэ. Ингээд
Хирод: -Япон бууж єгсєн. Дайн аль хэдийн дууссан гэхэд тэр –Би
хошуучийнхаа тушаалыг л хvлээж байна. Та худлаа хурч намайг ойгоос
гаргах гэж байгаа ш дээ. Би vргэлжлvvлэн байлдана хэмээн огт итгэж
єгєєгvй аж. Нутагтаа ирээд Сузуки бvхр л бололцоогоороо нєгєєх тушаал
єгсєн гэх хошууч Танигучиг эрэн сурвалжилжээ. Гэтэл нєгєєх самурай эр
нэрээ сольж киноны худалдаачин болсон байв. Ингээд тэд ширэнгэн ойд хамт
ирж Хиро уулзахаар тохирсон газарт тvvнийг хvлээж байв. Тvvнийг
амсласан єдрєє ирэхэд нь цэргийн формоо ємссєн Танигучи хошууч япон
цэрэгт бууж єгєх тушаалыг єгчээ. Тэгээд удалгvй Хиро буугаа газарт
буулгаад ойролцоох цагдаагийн хэсэг дээр очсон байна...
-Улс орон даяар Хирог шоронд хийхийг шаардаж байлаа. Гэхдээ 30
жилийн дайны vр дvнд тvvний партизаны дайралтанд нийтдээ 130 филиппин
цэрэг, цагдаа vхсэн. Харин миний нєхєр тvvнд эх орондоо буцах боломжийг
єгсєн дєє хэмээн тухайн vеийн Филиппиний ерєнхийлєгчийн эхнэр Имельда
Маркос дурссан байна.
Дэлхийн II дайны сvvлчийн самурай Токио хотод
амьдарч байгаад 91 насандаа таалал төгчсээ. Хэвлэлийнхнээс байнга
зугатах тvvнээс гурван жилийн турш ятгаж байж Оросын «АиФ»-ийн
сурвалжлагч доорх ярилцлагыг авчээ.
-Ойд амьдарч байгаа хvнд хамгийн эхлээд юу хэрэгтэй вэ?
-Гал гаргах. Би эхэндээ сумныхаа дариар гал гаргадаг байлаа. Ер нь бол
ширэнгэн ойн голын ус, борооны усыг буцалгаж хэрэглэх хэрэгтэй юм
билээ. Маш их нянтай байдаг.
-Та бууж єгєхдєє цагдаа нарт винтов
буугаа 500 ширхэг сумны хамт бараг шинээр нь шахуу хvлээлгэн єгсєн
гэсэн. Зэвсэгээ яаж хадгалдаг байв?
-Би их л хамгаалсан бас
хэмнэсэн. Шинэ мах идэхийн тулд сумаа гамнах шаардлага байсан. Амьтныг
толгой руу нь нэг л буудалтаар алдаг. Буугаа би гахайны єєхєн тосоор
байнга цэвэрлэж байсан. Яг л хvvхэд шиг хайрлана.
-Єєр ямар хоол хvнс...?
-Ногоон гадил жимсээр шєл, гар аргаар загас барина. Хоёр ч удаа тосгоны
дэлгvvрээс лаазалсан мах, будаа авсан. Хулганад хавх тавьж барина.
-Хортой могой, шавьж...?
-Ер нь бол могой хvнээс vхтлээ айдаг шvv дээ. Тэд хэзээ ч эхэлж
дайрахгvй. Тэгвэл аазлны ангийн байна хvн биш. Тэднийг оролдохгvй л
байвал зvгээр ээ. Эхэндээ ч ой айдастай байсан шvv.
-Та хамгийн сайхан он жилvvдээ ойд єнгєрvvлсэндээ харамсдаг уу?
-Эзэн хааны тушаал захирагч нараар дамжин ирдэг. Тиймээс би цэрэг учраас тушаал л биелvлсэн.
-Танд хэрэглээний зvйлээс юу хамгийн ихээр дутагдаж байв?
-Мэдээж эхлээд саван юм болов уу. Бие болон хувцасаа савандаж угаахыг л их хvсдэг байсан.
-Таниас єєр хvн дайн дууссаныг мэдэхгvй аль нэгтээ ширэнгэн ойд байгаа болов уу?
-Магадгvй. Минийх сvvлийн тохиолдол биш байх шvv. 1980.04 сард ахмад
Фумио Накахира 36 жилийн дараа филиппинийн Миндоро арлын уулнаас бууж
єгсєн. Тэгэхээр ойд хvн vлдсэн байж болох юм.
-Хэрвээ хошууч Танигучи бууж єг гэдэг тушаал єгєєгvй бол та одоо ч гэсэн байлдсаар байх байсан болов?
-Тийм
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих