Бид мөнгөө найдвартай газар хадгалах гэж эсвэл хүү авч өсгөхөөр банк руу барьж гүйдэг билээ. Гэтэл сүүлийн үед инфляц гэгч юманд дарлуулаад иргэдийн хадгаламжинд байгаа мөнгө өсөхөө байжээ. Банк хадгаламжинд хүү олгодгоороо олгож байгаа. Харин жилийн өмнө хадгалуулсан нэг сая төгрөг 150 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ оны мөн үеийнхээс хэд дахин өсч инфляцид бариулчихаар иргэн хүнд ямар ч ашиггүй хэмээн эдийн засагчид онцолж байна.
Манайд үйлдвэрлэл хөгждөггүйн шалтгааныг бид олон талаас хайдаг. Хамгийн чухал нь бидэнд дэлхийн зах зээлд өрсөлдөх цуглуулсан капитал үгүй, үйл ажиллагааны зардал өндөр зэргээс болж ийм санаанууд ихэнхдээ бүтэлгүйтдэг гэнэ. Яг үнэндээ манайд үйлдвэрлэсэн бараа өртөг өндөр, чанар муу байхад импортын бүтээгдэхүүн ижил үнэтэй мөртлөө чанартай байдаг нь үүнтэй холбоотой аж. Аль болох олон ширхэгээр үйлдвэрлэх тусам нэгжийн өртөг буурдаг зах зээлийн хууль гэсэн үг.
Өдгөө бидний өдөр тутамдаа хэрэглэж буй өргөн хэрэглээний барааны үнэ, цалин, амьжиргааны өртөгтэй харьцуулахад хэтэрхий өндөр боллоо. Энэ жилийн хувьд үнийн өсөлт бүр их мэдрэгдэх болов. Мөнгө жинхэнэ утгаараа цаас болж, инфляц өсөх тусам амьдрал хэцүүднэ. Хойд хөршид инфляц 5 хувь, АНУ-д 3 хувь гэнэ. Харин манайд 15. Хэзээ нэг оронтой тоотой байсныг ч мартчихаж.
Ө.БАТХҮҮ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих