Зүүн Сөнөд хошууны Зараа сүмийн Да лам
Намжилдорж нь 1965-1968 онуудад Америкийн Баруун эргийн их сургууль
(University of California Berkeley) шашины гүн ухаан зааж байгаад 1968
онд хүндээр өвчилж 1969 онд University of California, San Francisco
(UCSF) эмнэлэгт таалал төгсчээ. Тэрээр Дилав хутагтын нутгаасаа Халхын
хурлаас авч гарсан гарын шавь байсан ба Энэтхэгт төвд ном хэвлүүлж
байгаад Дилав хутагтын бие муудахад 1965 онд АНУ-д дуудагдан ирсэн
байна. Түүнийг Нью Жерсид байхад нь Жэймс Боссон багш очиж уулзаад
сургуульдаа урьж ажиллуулжээ. Энэ зургийг UCB-ын 1967 оны төгсөлтийн
арга хэмжээнд оролцож байхад нь авчээ. Америкийн олон эрдэмтэн
профессоруудтай 60-аад онд эгэл сайхан монгол хувраг мөр зэрэгцэн алхаж
явсныг энэхүү зураг гэрчилж байна. Эндээс харахад 50 жилийн тэртээд
АНУ-ын алдартай их сургуулиудын нэгэнд Монголын эгэл бор лам хичээл зааж
байсныг хараад монгол хүний эрдэм чадлыг хүндлэх, бахархах сэтгэл
өөрийн эрхгүй төрдөг.
Да лам асан Намжилдорж гэвш Америкийн Баруун эргийн их сургуульд /Бөркелей дэх Кальфорниагийн их сургууль/ Бурханы шашины гүн ухаан, Монголын Бурханы шашин, соёлыг зааж байжээ. Энэхүү зургийг 1968 оны 1 сард Бөркелей дэх Кальфорниагийн их сургуулийн /University of California Berkeley/ төв номын санд монгол номын сан хөмрөгийг янзалж суухад нь авсан байна.
Ш.Баатар /https://www.facebook.com/shirchin.baatar?fref=nf/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5298
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих