Үндэсний үзэлтэй, эх оронч залуусаас нэгдсэн "Босоо Хөх Монгол” бүлгэмийн гишүүд Пак кван тэ гэх солонгос эмчийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн байна.
Пак кван тэ гэгч нь жилийн өмнө нэгэн монгол
залуугийн бөөрийг солиулж өгнө гэж БНСУ-д аваачин, хэвтүүлээд, төлбөр
гэж 80 сая төгрөг авсан байна. Ингээд хагалгаанд оруулсан боловч донор
нь таарахгүй байна гэсэн шалтгаанаар эрүүл байсан дэлүүг нь авсан гэнэ.
Амжилтгүй болсон хагалгааны улмаас Монгол Улсын иргэн бөөр ч үгүй, дэлүү ч үгүй болжээ.
Хохирогч болсон залуу Монголдоо ирж цагдаагийн
байгууллагад хандсан байна. Ингэхэд Пак эмч "Өргөдлөө татаад авчих, 20-н
сая вон өгнө” гэсэн байна. Гэвч тэрбээр 13-н сая вон өгөөд сураг
тасарсан гэнэ. Тиймээс хохирогч залуу "Босоо Хөх Монгол” бүлгэмд
хандсанаар тус бүлгэмийн гишүүд Пак эмчийг олж, Сүхбаатар дүүргийн
цагдаад хүргэж өгсөн гэнэ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих