Малын гоц халдварт шүлхий өвчин зүүн аймгуудад дэгдсэнээс хойш нэг сар, 20 хоног өнгерч байна. Орон нутгаас ирсэн сүүлийн мэдээгээр хоёр аймагт шүлхийн гаралт тэглэсэн тухай дуулгалаа. Сүхбаатар аймагт анх өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд өвчний халдварыг буртгэснээс хойш зургаан суманд тархаад байсан юм. Тус аймагг тархалт намжаад 10 гаруй хоножээ.
Түүнчлэн
Хэнтий аймагт энэ сарын 4-нөөс хойш мал нэмж өвчилсөн мэдээ ирээгүй
байна. Хэнтийн хувьд 54 өрхийн 403 үхэр, хоёр хонь, Сүхбаатар аймагт
2291 ухэр, Дорноговьт 662 үхрийг шүлхийн улмаас устгажээ.
Малын гоц
халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зааврын дагуу өвчлөл зогссоноос хойш 21
хоногийн дараа өндөржуүлсэн бэлэн байдлын дэглэмийг бууруулж, хөл хориог
цуцалсан байна.
Б.ЗАЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих