Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар нар замын ажлын явцтай танилцсан. 9 метр өргөн, хоёр захаараа бетон хашлага, борооны ус зайлуулагч, шугам сүлжээ, гэрэлтүүлэг гэх мэт инженерийн иж бүрэн шийдэлтэй уг замыг чанарын өндөр түвшинд барьж, хүлээлгэн өгөхөө гүйцэтгэгч компанийхан батлан хэлж байлаа. Төсөв хөрөнгө нь хангалттай тавигдсан учраас бэрхшээл тоочиж, хойш суух шалтгаан үгүй боллоо гэсэн үг. Ийм ч учраас чанартай зам барихаас өөр аргагүй. Төв замын усны хаялга, өнцөг градус стандартын дагуу сайн хийгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байв.
Энэ жил Дорнод аймагт хийгдэх бас нэг томоохон ажил бол гэрэлтүүлэг. Гудамжны гэрлийнхээ шонг будах, ламп солихоос хэтэрдэггүй байсан Чойбалсан хот төв замын гэрлээ иж бүрэн шинэчлэхээр болсон. Нийтдээ 550 ширхэг гэрлийн шонг шинээр суулгах юм.
Гэрэлтүүлэг шинэчлэлд улсын төсвөөс 510 саяыг зарцуулж байгаа. Шонгуудыг 9-р сарын 28 буюу Чойбалсан хотын алдар гавъяаны өдрийн өмнө бүрэн байрлуулж, угсрах төлөвлөгөөтөй. 550 ширхэг гэрлийг Бумбатын баруун уулзвараас Төмөр зам хүртэлх замын хоёр талаар байрлуулж байна. Ингэснээр гэмт хэрэг, осол аваар буураад зогсохгүй Чойбалсан хотын маань шөнийн өнгө үзэмж нэмэгдэж, жинхэнэ утгаараа Талын цагаан сувд болон гэрэлтэх нь ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих