Аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 12-ны өдрийн А/397 тоот "Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, БОЭТ, Эрүүл мэндийн газар хамтран 09-р сарын 16, 17-ны өдрүүдэд Хэрлэн сумын согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай 81 иргэнийг Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа.
Үзлэгт хамрагдсан 81 иргэнээ сайн дурын эмчилгээнд 61, албадан эмчилгээнд 20 иргэнийг хамруулах ажил эхлээд байна. Сайн дурын эмчилгээнд хамрагдах 400 хүний тун, архины дуршил бууруулах, архи зохихгүй болгох эм бэлдмэл бэлтгэж аймгийн Эрүүл мэндийн газарт Сэтгэц нарколагийн эмч, сувилагч 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тогтмол ажиллаж байна.
Э.Батболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих