Хүн
төрөлхтөн үхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан
хугацааны турш судлаж ирсэн. Клиникийн үхэлд өртсөн хүмүүсийн зүрх
зогсч, амьсгал хураасны дараа урт гэрэлтэй хонгил vзэгдэж, тvvний
амьдралд тохиосон юмс үзэгдэл эгшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч
жингүйдэлд ордог гэж ярьдаг. Америкийн эрдэмтэн, судлаач Реймон Муди
үхэл амьдралын хооронд буй энэ заагийг "үхлийн ирмэг дээрх туршилт" гэж
нэрлэжээ. Орчин vеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг өргөн
хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. NDE (near death experience) буюу
"үхлийн ирмэг дээрх туршилт"-ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн
үхлийг мэдэрч байснаа баталжээ. Буцаж амьдарсан өвчтөнvvдийн 31 хувь
нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгил оор явж байснаа баталдаг бол 29
хувь нь одод түгсэн тэнгэр харсан тухайгаа ярьсан байдаг. Тэдгээр
өвчтөнүүдийн алинд ч түгшүүр сандрал, эвгvй байдал бараг мэдрэгдээгvй,
харин ч хөнгөрөөд явчих шиг мэдрэмж төрснөө өгvvлсэн байна. Голландын
эрдэмтэд туршилтын явцад доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт
өвчин нь хүндэрч олон хоног ухаангvй байсан өвчтөн хүргэгдэж ирсэн
байна.
Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар
түүний улаан хоолойд нь гуурс суулгаж түүгээрээ хиймэл амьсгал хийхээр
шийдэж, түүний амны хөндийгөөс хиймэл шүдийг нь авчээ. Цаг хагасын
дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Үүнээс
долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ
эргүүлж өгөхийг хvсчээ. Түүнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч
нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгvй байжээ. Гэтэл өвчтөн
өөрийнхөө шүдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой
зааж өгсөн аж. Тэр өвчтөн клиник үхлийн vед хүн өөрийгөө дээрээс нь
харж байдаг болохыг батлаад, эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгvй
харж, өөрийгөө амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан
юм. Эрдэмтэд үүнээс үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас
тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэд хvрсэн байна. Сан-Диегогийн Их
сургуулийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан гурван сая орчим хүнд
сүнсний судалгаа явуулж, түүний зvй тогтлыг илрүүлжээ. Эмэгтэйчvvдийн
ихэнх нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас бардаг бол
эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нас бардаг байна.
Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор
Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бүх биетүүд өндөр хүчдэлтэй
цахилгаан соронзон орон цацруулж байдаг бөгөөд үүнийг бүр 1930-аад
оноос өөрийн гэр бvлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотложээ.
Харин 1996 оноос орчин vеийн багажаар биеэс цацрах цахилгаан соронзон
оронг хvний амьд байх үед нь болон нас барсных нь дараа тасралтгvй
ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхүү туршилт, ажиглалтын гол санаа нь
тун энгийн. Амьд бие өөрөөсөө тодорхой цацраг үүсгэж байгаа бол
үхсэнийх нь дараа амьтай матери нөгөө төлөвт шилжихэд энэ цацраг нь
хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л чиглэж байв. Ингээд доорх
дүгнэлтэд хүрсэн байна.
НАСНЫ ДОРОЙТЛООР ҮХЭХ
Энэ vед амьдралын давтамжууд гүйцэж, ердийн журмаар төгсөнө. Сүнс
тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног биедээ байсаар
байна. Тэгээд 16 цагийн дараа түүний биеэс цахилгаан соронзон орон
алгуур сүүмэлзэн дээш хөөрөх буюу салж одох бөгөөд биеийн цацраг
хэлбэрт гэрлэн бүрхүүл унтарна.
ЗУУРДЫН ҮХЭЛ
Насны тoo гүйцээгуй учраас сүнс биеийг орхиж явах хүсэлгvй байна. Сүнс
48 цагийн турш бие дотроо эргэлдэнэ. Дараа нь гэнэт зогсож аажим
бүдэг болсоор биедээ уусна.
АМИА ХОРЛОХ ҮХЭЛ
Гэнэтийн золгvй явдал нөхцөл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас
сүнс нь биенээс салах хүсэлгvй мэт байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр
орчноо шууд орхиж явалгvй гурав хоногийн турш биедээ оршсоор л байдаг
аж.
ЗОЛГVЙ ҮХЭЛ
Үхлийн дараах эхний
дөрвөн цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа
гурван цагийн дараа цасны ширхэг мэт бүдэг одод хөврөн гарч эхлэх
бөгөөд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэүзэгдэл бүтэн хоногийн
турш ажиглагддаг байна.
БУДДА.МН
|
|
|
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5308
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих