Дорнод дээд сургуулийн дэргэдэх "Дорнод түшиц” цэцэрлэг нь 2014-2015
оны хичээлийн жилд үүсгэн байгуулагдсан. Сургуулийн өмнөх боловсролын
талаар төрөөс баримтлах бодлогын дагуу "Хүүхэд бүрийг бие, сэтгэлээр
эрүүл өсгөн бойжуулахад багш, судлаач, эцэг эх хамтарч ажиллахад чиглэл
өгч
, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэн”, " Хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе хэмээн хөгжүүлэх” шаардлагын үүднээс СӨН-ны хүүхдийн боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, байгууллагын багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилт тавин ажиллаж эхэллээ.Тус цэцэрлэг нь 2-4 насны нийт 60 хүүхдийг "Нархан”, "Дэгдээхий” бүлгүүдэд хамруулж, цаашид өргөжүүлэн үйл ажиллагаагаа явуулж, хувилбарт сургалтад ахрьяа багийн хүүхдүүдийг хамруулах зорилготой ажиллаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих