Нийслэлчүүд
"Өвлийн Универсиад наадам”-ыг 2033 онд Улаанбаатар хотод зохион
байгуулах эрх авахаар бэлтгэл ажилдаа орлоо. Энэхүү шийдвэрийн
Нийслэлийн удирдлагын зөвлөлөөр хэлэлцэн баталсан юм. Универсиад
наадмыг зохион байгуулах эрхийг зургаан жилийн өмнө олгодог байна.
Эрх авахын тулд тусгай босго, нөхцөлийг тус хот нь бүрдүүлсэн байх
шаардлагатай. Тухайлбал тэмцээнд зохион байгуулах барилга, байгууламжийн
шаардлагыг хангасан байх, нээлт, хаалтын арга хэмжээ, тамирчдын
тосгон, сайн дурын ажилтнууд, эрүүл мэндийн үйлчилгээ, допингийн
хяналт, тээвэр, нийгмийн болон тусгай зочдод зориулсан хөтөлбөр,
ёслолын арга хэмжээг тусгайлан зохион байгуулах ёстой. Заавал зохион
байгуулах 12 спортын төрлийн хүрээнд нийт 60 төрлийн тэмцээн уралдаан
зохион байгуулдаг тул мөсөн байгууламж, талбай төрөл бүрт хоёр доошгүй,
цасан дээрх спортын арга хэмжээ явуулах нийт 10 байгууламж, талбайтай
байх бөгөөд эдгээр байгууламжийн хооронд зам тээвэр, холбоо харилцаа
хангалттай байх шаардлагатай юм.
Тус
наадамд 50 орны 3000 гаруй оролцогч оролцдог. Бусад орны жишгээр
Өвлийн Универсиадад барилга байгууламж, тэмцээн уралдааны зардалд
200-300 сая орчим евро зарцуулдаг гэх тооцоо байгаа.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга "Өвлийн Универсиад наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэг нь мөрөөдөл биш. Тооцоо, судалгаа, боломж, нөхцөлөө харвал энэ зорилтод бид хамтдаа хүрч чадна” гэдгийг тодотгон хэллээ.
Т.ДАЛАЙ
Эх сурвалж ЗУУНЫ МЭДЭЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих