Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга аймгийн Засаг даргын хамтарсан удирдамжийн дагуу ХЭҮК-ын гишүүн П. Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2014 оны 09 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Дорнод аймагт зохион байгуулна.
Энэхүү "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд:
- "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сум багийн Засаг дарга, нийгмийн ажилчдад зориулсан сургалт
- "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдад зориулсан сургалт
- "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт
- Аймгийн Цагдаагийн газрын ЭББ, ШШГА-ны Цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийнэ
- Аймгийн асрамжийн газруудад хяналт шалгалт хийнэ
- Иргэд, олон нийттэй хийх нээлттэй уулзалтыг аймгийн удирдлагууд болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай хамтран хийнэ
- Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгнө
- Аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжинд дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд зохион байгуулагдана.
Холбоо барих утас: 98489880, 70582122
МУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5324
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих