1999 онд БНХАУ-ын англи хэлний багш Жак Ма-ийн байгуулсан Алибаба гэх
компани Нью-Иоркын хөрөнгийн бирж дээр 2014 оны 9 сарын 19 өдөр хувьцаа
гаргаж дэлхий дахиныг донсголоо. Жак Ма нь БНХАУ-ийн түүхэнд анхны
газрын, уул уурхайн, нефтийн лицензгүй оюуны тэрбумтан болж тодорч
байна. Жак Матай хамтарч Алибабаг байгуулсан 30 гаруй хүмүүс долларын
тэрбумтан болж, 20 гаруй мянган ажилтад нь долларын саятан боллоо. Өндөр
технологийн компани зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан хөгждөг учир
олон улсын төвшинд өндөр технологийн компаниуд ажилчин бүртээ хувьцаа
эзэмшүүлдэг жишиг байдгийг мартаж болохгүй.
Алибаба компани
Нью-Иоркын хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаагаа 68 доллараар үнэлж
гаргасан боловч, хувьцааны үнэ нь 89.70 доллар хүрсэн өндөр амжилт
үзүүлж, хөрөнгийн бирж хаах үед 89.93 долларт хүрч дунджаар 38.07 хувь
өсч, Алибабагийн зах зээлийн үнэлгээ 231.4 тэр бум долларын үнэтэй
компани болжээ.
Алибабаг үүсгэн байгуулагч Жак Ма нь 1982 онд
10 жилээ төгсөөд их сургуулийн элсэлтийн математикийн шалгалтандаа нэг л
оноо авчээ. 1983 онд 2 дах удаагаа шалгалт өгөөд математикийн оноо нь
зөвхөн 19 байжээ. Ингээд Жак Магийн аав нь өөрт нь 3 дугуйтай зүтгүүр
тэрэг авч өгөн тэрээр өдөр нь хар ажил хийн оройгоор математикийн
гүнзгийрүүлсэн сургалтад суудаг байж. 1984 онд 3 дах удаагаа шалтгалт
өгөн математикийн шалгалтандаа 89 оноо авч, Ханжу хотын багшийн их
сургуулийн англи хэлний ангид орж 1988 онд төгсөн, Ханжу хотын
Электроникын Шинжпэх Ухааны Их Сургуульд англи хэлний багш болжээ. 1991
оноос эхлэн Жак Ма орчуулгийн товчоо байгуулан бизнест анх хөл тавьжээ.
Сарын орлого нь 700 юан, харин байрны түрээс нь 2000 юан байв. Тиймээс
түрээсээ төлж ашигтай ажиллахын тулд өргөн хэрэглээний барааны
жижиглэнгийн худалдаа хийж байжээ. 1995 онд Жак Ма анх удаа АНУ-д
зочилж, интернет гэдэг шинэ бизнесийн салбар гарч ирж буйг ажиглаж,
нутаг буцаж ирэн хамтран ажиллаж байсан багш болон эхнэртэйгээ Хятадын
Үellow Page гэсэн компаний вэбсайт хийдэг компани байгуулжээ. 3 жилийн
дараа тэрээр хамтрагчийн хамтаар 5 сая юаны хөрөнгөтэй болсон байна.
1997 онд БНХАУ-гийн гадаад худалдааны яамтай хамтарч засгийн газар, яам
агентлагийн вэбсайт болон Хятадын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах
вэбсайт үүсгэн байгуулжээ. 2 жил ажилласаны эцэст төрийн байгууллагын
хүнд сурталаас болж 1999 онд гадаад худалдааны яамны ажлаас гарч,
Алибаба гэх компани байгуулж электрон худалдааны үйлчилгээ явуулахаар
шулууджээ. 2003 онд Алибабагийн хамтрагчдаасаа нууж эрдэнэсийн эрэл гэх
компани байгуулан, мөн 2004 онд онлайны төлбөрийн компани хүртэл
байгуулжээ.
Жак Ма нь өөрийн компаний үйл ажиллагааг
өргөжүүлэхийн тулд АНУ-гийн Үаhоо, Японы Softbank гэх мэтийн хөрөнгө
оруулагчдыг татан оролцуулж, өнөөдрийн дэлхий дахинаа хүлээн
зөвшөөрөгдсөн Алибаба компанийг хөгжүүлжээ.
1970-аад оноос эхэлж
хөгжсөн өндөр технологийн аж үйлдвэр, компаниуд нь зөвхөн хүний оюуны
чадварт тулгуурлан улс орны эдийн засаг, аж үйлдвэрийг хөгжүүлэхээс
гадна олон хүнд өндөр технологийн ажлын байр олгож, олон долларын
тэрбумтан, олон долларынн саятан буй болгодгийг олон улс орны жишээнээс
харж болно.
Монгол оронд оюуны тэрбумтнууд буй болох бүрэн боломж бий. Монгол хүний түүхэн агуу санамж, гэгээн ухаанд агуу нөөц байгаа.
Монгол
оюуны тэрбумтнуудыг үүсгэх шинжлэх ухааны дэд бүтэц, инженерчлэлийн дэд
бүтэц, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна магистр доктрантурын
сургалтыг эрчимжүүлж, инновацийн бүх төвшний салбарын тогтолцоог төр
хувийн хэвшлийн оролцоотойгоор үүсгэн байгуулсан нөхцөлд Монгол орон
хөгжих нь тодорхой.
Дэлхийн мэдлэгийн эдийн засгийн өлгий нутаг
Цахиурын Хөндийд (Silicon Valley) ийм нэгэн үг алдаршсан байдаг "Making
mistakes is ok for right things to do"
Компанийг үүсгэн
байгуулагч ганцаараа баяждаггүй юм. Харин олон арван тэрбумтныг үүсгэдэг
юм. Тухайлбал, Алибабагийн үүсгэн байгуулагч Жак Ма компанийхаа 7.8
хувь, Бил Гейтс Майкрософтын 3.6 хувийг л эзэмшдэг. Монгол орон
худлаагаасаа салж чадсан цагт л хөгжинө.
Монгол улс Оюу Толгой гэх, Таван Толгой гэх хоёрхон сэдэвтэй төрөөс олон боломжийг ярьдаг ухаалаг төртэй болсон цагт л хөгжинө.
Хүн төрөлхтний соёлоос суралцах зүйл их л байна даа.
С.Тулга /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих