Намрын чуулган эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдлээ. Тиймдээ ч улстөрчдийн улс төрийн амьдрал идэвхижиж байна. Н.Алтанхуягийн "Шинэчлэлийн засгийн газар" данхайсан том бүтэц өнгөрсөн хавраас толгойгоо даахаа байгаад ганхаж эхэлсэн гэхэд болно. Энэ нь ч сүүлийн үед ханисан нийж бүлэг фракцаа идэвхжүүлэн нам доторх сэм хуйвалдаж ганхсан дээр нь дарж унагахаар улайран тэмцсээр байна.
"ЭЗЭН 100"
хөтөлбөрийн үр дүнг нэхэх шалтгаар хөөрхий ерөнхий сайдаа гацаанд
оруулаад байгаа сөрөг хүчин болон нам доторх фракцуудын намрын чуулган
дээр хийх гэж төлөввлөж байгаа ажил бол хамгийн түрүүнд Засгийн газраа
унагаж шинэ засгийн газрыг байгуулах гэсэн зорилготойгоор нэгдсэн
гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Энэхүү шинэчлэлийн засгийн газрыг түлхэн унагаж шинэ бүтэцтэй засгийн газрыг байгуулах хүмүүсийг УИХ-ын дарга З.Энхболдоор толгойлуулж УИХ-ын дэд дарга Л.Цогоор дэмжүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Зоригт, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, О.Баасанхүү, Г.Уянга, Р.Амаржаргал, Р.Бурмаа, Ж.Батзандан, С.Ганбаатар нарын 13 гишүүн МАН-тай хүч хавсран шинэ Засгийн газар байгуулахаар нам дамнасан сүлжээ байгуулж эргэлт буцалтгүй шийдсэн ажээ.
Ямартаа ч УИХ -ын намрын чуулган нэгийг түлхэж нөгөөг босгох төлөвлөгөөтэй эхлэх нь тодорхой болоод байгаа бөгөөд түүнчлэн засгийн газраа нэрлэх нэршлээ ч бэлтсэн бололтой. Харин энэ нэршлийн хувьд Монгол Улсыг аврах Аварлын засгийн газар эс бөгөөс Баабарын хэлдэгчлэн Мэргэжлийн Засгийн газар хэмээхээ шийдээгүй аж.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих