Казахстаны "sports.kz” цахим хуудаснаа -100 кг-ын аваргын төлөөх барилдааны талаар юу гэж бичсэнийг хүргэе.
Азийн наадмын жүдогийн -100 кг-ын жинд аваргын төлөө Казахстаны Максим Раков олимпийн аварга, Монголын Н.Түвшинбаяртай өрсөлдсөн. Н.Түвшинбаяр Бээжингийн олимпод түрүүлж, Лондоны олимпод үзүүрлэсэн бөх билээ. Уг нь Максим барилдааныг сайхан эхлүүлсэн. Гэвч барилдааны явцад шүүгчид хошуу дүрэн Казахстаны бөхөд шударга бусаар гурван шидо торгууль оноосон билээ. Үр дүнд нь торгуулийн тоогоор Н.Түвшинбаяр 3:2-оор ялалт байгуулсан юм. Монголын энэ бөхтэй Казахстаны жүдочид хэзээнээс өрсөлдсөөр иржээ. Бүр Бээжингийн олимпод аваргын төлөө барилдаанд манай Асхат Житкеев хүч үзэн хожигдож байв.
Бээжингийн олимпийн мөнгөн медальт Асхат Житкеев Н.Түвшинбаярын тухай ярихдаа, "Энэ бөх татамид зоогдсон юм шиг зогсдог санагдсан. Түүнийг унагаах маш хэцүү. Тэрээр мөн Лондоны олимпод хоёрт орсон бөх. Миний бодлоор, Монгол зэрэг орны бөхчүүдийн эсрэг бэлтгэлээ чиглүүлбэл сайн. Тэгвэл дараа дараагийн олимпийн наадмуудад бид бүх өрсөлдөгчдөө дийлж чадна” гэжээ.
Б.Сансар /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих