Өнөөдөр Чингис хааны нэрийг барьж хоолныхоо мөнгийг олж иддэг хүмүүс өчнөөн болсон бараг л захын бацаан Чингисийн үр сад би хэмээн цээжээ дэлдэн ханхалзана. Үнэндээ тэдэнд хүний нэрийг барьж олны анхаарлын төвд байхаас өөр чадах зүйл алга гээд хэлчихэд болно.
Өөрийгөө Монголын Хунтайжаар өргөмжилсөн нэгэн галзуурал олны анхаарлын төвд орох гэж их л хичээх нь өрөвдөлтэй ч гэх үү тэнэглэл ч гэх үү бүү мэд. Ямартаа ч түүний хийсэн хэвлэлийн бага хурал болоод ойрмогхон Баабар.мн-д өгсөн ярилцлага өгсөн нь үнэнхүү юу хийх гээд яах гээд байгаагаа мэддэг юм уу даа гэж гайхмаар. Басхүү болоогүй ээ өөрийгөө дэлхийн Чингис хааны академийн ерөнхийлөгчөөр өргөмжилсөн хэн ч түүнийг таньж өргөмжилсөн юм байгаа юм бүү мэд. Гэтэл бүр даварсаар даварсаар дагвын оронд гэдэг шиг одоо хунтайж болно хэмээн хийрхэж явах юм. Инээдтэй ч амьдрал.
Өнөө бурхангүй газрын бумба галзуурав гэдгээр ёстой л хэр их өөрийгөө PR-даж чадаж байна тэр нь амьдардаг болсон өнөө үед үнэн худал нь мэдэгдэхгүй баахан хийрхэл солиорлын үр дүн юунд хүргэх бол. Бодохоос ч аймаар санагдана. Өөрийнхөө ярьж байгаа зүйлийнхээ учрыг олсон болов уу гээд асуумаар санагдсан тэрхүү ярилцлагад нь ихээхэн харагдана лээ.
Дэлхийн гүн ухаантнуудын нэрийг бариад л баахан бурсан бас болоогүй Чингис хааны үр хойч үе хийгээд Зүчийн асуудал ч бас хөндөгдсөн. Гэтэл дэлхий Монголын нууц товчоо судлалаар мэргэшсэн эрдэмтэн мэргэд нэгэн дуугаар Чингис хаан Зүч хөвгүүн түүний дүү нарын тухай авч үзэхдээ хоорондын харилцааг тийм ч таатай биш байсан хэмээн үзсэн байдаг атал эрхэм Хунтайж маань шал эсрэгээр нь бурж зогсох нь түүхээ мэдэхгүй байж хайш яаш судалсан болоод муугаар хэлэхэд түүхийгээрээ л бусдын толгойг угаах гэж улайран зүтгээд байгаа нь хөөрхийлөлтэй бас эмгэнэлтэй. Мөн тэнгэрийн дуудлага гэж чухам юу юм гэдгийг тайлбарлах гэж үлгэр домог ярихнээ ярилцагч нь аргаа барсан байртай дахин дахин асууж тийм гэх тодорхой хариулт авч чадаагүй харин ч эргэлзсэн асуултаар булж эхлэнэ лээ. Гэтэл мань хүн өөрийнхөө ярьж байгаа зүйлдээ сэтгэл нь хөөрсөндөө амаа авсан адуу шиг л бурсан байна. Яахав хүний эмоци биз.
Гэтэл бүр Чингис хааны холбогдолтой зүйлийг түүнээс асууж шийдэж байх ёстой л гэнэ. Үнэндээ хөөрхий мөнгө олох гэсэн арга нь биз. Нэг л их мэдлэгтэй хүний дүрээр олны толгойг угааж амар хялбар аргаар хоолоо олж идэх гэсэн заль ухаан нь юм байх. Өнөөдөр мэдээлэлийн зуун гэдгийг мартаж орхисон бололтой. Ямар ч мэдээллийг хаанаас ч олж болдог болсон байхад ард түмний толгойг угааж амьдрах тийм ч амархан зүйл биш гэдгийг одоо болтол ойлгоогүй болохоор өөрөө л ёстой тархиа бүрэн угаалгасан нэгэн гэдгээ харуулчих шиг боллоо.
Хавар намрын цагт солиотнуудыг өвчин хөдөлдөг гэдэг юм билээ тиймдээ ч хийрхэл өвчин нь хөдлөөд л яваа биздээ хэмээн бодоод л өнгөрөхөөс дөө.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих