Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгийг Нийслэлтэй холбох засмал зам ирэх
сард ашиглалтанд орохоор болжээ. Өндөрхаан – Чойбалсан хүртэлх чиглэлд
238 км авто замын санхүүжилт болох 111.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн
банкнаас шийдвэрлэж өгчээ. Гэтэл одоогийн байдлаар Өндөрхаан буюу Чингис
– Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын ажлын
гүйцэтгэгч компани гэрээгээ цуцалсан учраас гүйцэтгэгчийг дахин
шалгаруулах ажлыг эхлүүлсэн байна. Зүүн бүсийн гол зангилаа болсон
Өндөрхаан – Чойбалсан чиглэлийн Нийслэлтэй холбох 143 км хатуу хучилттай
авто замын тендерыг авч, энэ том ажлыг нураасан гүйцэтгэгч компани бол
"Насны зам” ХХК-ний захирал Ж.Энхжаргал юм байна. Хаана л ашигтай зам
байна, тэр тендерийг ямар нэгэн аргаар авч, хөрөнгөө зузаатгаж, хэтэвчээ
түнтийлгэдэг "Насны зам”-ын Ж.Энхжаргалын энэ компани 2001 онд БНХАУ-ын
100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан гэдэг. Тэрээр өнгөрсөн
2012 оны сонгуулиар Дорнод аймагт бие даан нэр дэвшихдээ дээрх
тендерийн мөнгийг сонгуулийн ажилдаа дур мэдэн цацаж, улсын төсвийн
мөнгийг ийнхүү ямар ч үр ашиггүй салхинд хийсгэж орхижээ. Удаа дараалан
эвдэрхий, чанар муутай нарийн зам тавьж, улсад төвөг чирэгдэл учруулсаар
ирсэн "Насны зам” ХХК-ний Ж.Энхжаргалаас болж Дорнодчууд Нийслэлтэй
хатуу хучилттай засмал замаар холбогдох байсан нь ийнхүү талаар болж
хоцорлоо. Гэтэл улс төржөөд байдаггүй, бизнесийн ажлаа хэвийн явуулдаг
бусад авто замын компаниудын зам засварын ажил ерөнхийдөө дуусч байгаа
бөгөөд ирэх сард Дорнод аймгаас бусад нь Нийслэлтэй засмал замаар
холбогдохоор болжээ. Хэрвээ Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн
Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар монголын улс төрд нэр
нөлөөтэй байсансан бол өдийд Дорнодчууд Нийслэлтэй засмал замаар холбох
төсөв мөнгө аль хэдийн шийдэгдчих байлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5359
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих