Хөлөнбуйр сум 2 дахь жилдээ түмэн адуу тоолуулсантай холбогдуулан иргэдийн санаачлагаар "Түмэн адууны баяр”-ыг зохион байгууллаа. "Түмэн адууны баяр”-аар 31 малчин 500.0 мянган төгрөг, Дорнод аймаг дахь Хөлөнбуйр сумын нутгийн зөвлөлийн гишүүн, ДБЭХС-ын дарга Ч.Чинбат 600.0 мянган төгрөг, Баян-Уул багийн иргэн Д.Цогбадрах 100.0 мянган төгрөг, Баян-Өлзийт багийн малчин Ж.Батсайхан 20.0 мянган төгрөг тус тус хандивласныг баярын үйл ажиллагаанд зарцуулсан байна. Уг баяраар их насны морь уралдуулах, адуучин тэмцээн зохиох, хос морьтон шалгаруулах, хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах ажлыгтөлөвлөн амЖилттай зохиов. "Түмэн адууны баяр”-ыг тохиолдуулан олон жил уясан морио айраг түрүүнд хурдпуулсан Баян-Өлзийт багийн уяач Г.Чулуунболд, Б.Батзул, Батхаан багийн уяач Ж.Шаравдорж, Г.Батсүх, Баян-Уул багийн уяач Б.Оюунбилэг, Г.Чулуунбат нарт "Сумын алдарт уяач” цолыг олголоо.
Уг баярын хөтөлбөрт тусгагдсаны дагуу Баяр наадмын их насны хурдан морьдын уралдааны түрүү магнайд Хөлөнбуйр сумын Батхаан багийн уяач Г.Будхангайн хүрэн, аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Асгат сумын "Алдарт уяач” Д.Дашдоржийн хар, гуравт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Б.Энхбаатарын ногоон, дөрөвтХөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн уяач Б.Батзулын халтар, айргийн тавд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Ю.Түвшинжаргалын хээр халзан, зургаад Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн уяач Б.Нямдэлгэрийн хүрэн халзан, долоод Хэнтий аймгийн Баян-Адрага сумын "Алдарт уяач” С.Энхтөрийн хар халзан, наймд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Г.Энхбатын хээр, есөд Хөлөнбуйр сумын Батхаан багийн уяач П.Даваадоржийн хонгор морьд тус тус хурдалж асрын өмнө жолоогоо өргүүлж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баярлууллаа.
Тал нутгийн адуучин эрсийн адууг сургаж, эдлэх арга ухаан, эр зориг авхаалж самбаа, ид хавыг сурталчлан таниулах зорилгоор тус сумын Засаг даргын Тамгын газар "Малчин суваг” телевиз хамтран "Адуучин” тэмцээнийг амжилттай зохиолоо. Уг тэмцээнд тус сумын баг тус бүрээс 5 адуучин, мөн хөрш зэргэлдээ сумаас 5 адуучин сугалаагаар оролцож нийт 20 залуус авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн адуучин Н.Ганхөлөг 90 оноогоор тэргүүн байр, мөн багийн адуучин Ч.Батжаргал 80 оноогоор дэд байр, Баян-Уул багийн адуучин Д.Шинэбаяр 74 оноогоор гутгаар байр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуучин Г.Даваажав 60 оноогоор дөрөвдүгээр байр, өөрийн сумын Баян-Өлзийт багийн адуучин Ч.Бат-Эрдэнэ тавдугаар байрт тус тус шалгарч Өргөмжпөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн нутгийн залуусын адуу сургах, эдэлж хэрэглэх арга ухааныг сайжруулах, усан тэлмэн жороо, унаган төрмөл ижил сайхан морьдыг олшруулах, нутгийн иргэдийг монгол морио унаж баяр наадамдаа оролцохыг идэвхжүүлэх зорилго бүхий хос морьтон шалгаруулах тэмцээнд нийт 18 хосын 49 морьд оролцсоныг 5 шүүгч, 5 үзүүлэлтээр дүгнэн шалгаруулахад Батхаан багийн малчин Г.Будхангайн зэгэл зүсмийн 2 хос морь 123 оноогоор нэгдүгээр байранд, Баян-Өлзийт багийн малчин Р.Бадамрагчаагийн хар халзан зүсмийн 3 хос морьд 122 оноогоор хоёрдугаар байранд, Батхаан багийн малчин М.Мөнгөнхуягийн цоохор зүсмийн 4 морь 121 оноогоор гуравдугаар байранд, Баян-Өлзийт багийн иргэн Ө.Манлайгалбирын цоохор зүсмийн 4 морь 118 оноогоор тусгай байранд, мөн багийн малчин Р.Бямбадоржийн шарга зүсмийн 4 морь 116 оноогоор тусгай байранд, Батхаан багийн малчин С.Хосбаярын цоохор зүсмийн 2 морь 116 оноогоор тусгай байранд шалгарлаа.
Баярын хөтөлбөрийн дагуу зохиогдсон "Түнх” сурын харвааны тэмцээнд нийт 51 харваач оролцож, цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байранд Хэрлэн сумын харваач Бумчин, дэд байранд Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн харваач А.Буджав, гутгаар байранд мөн багийн харваач Ө.Энхтөр шалгарлаа.

"Түмэн адууны баяр”-ын оройн зоогийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан "Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн сургалтанд хамрагдсан тогооч нар бэлтгэв.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5369
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих