Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Пүрэвсүрэн, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, "Сум хөгжүүлэх сан”-гийн төслийн хэрэгжилтэнд хяналт тавих орон тооны бус ажлын хэсгийн гишүүн Б.Батзул, сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Л.Эрдэнэ, сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхбилэг нар 2014 оны 09 сарын 18-нд "Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан 41 иргэд, аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.
Энэхүү хяналт шалгалтын хүрээнд сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд, аж ахуй нэгжүүдийн авсан зээлийн хэрэгжилт, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зээлийн төлөлт дутуу иргэд аж ахуй нэгжид зээлээ төлөхийг шаардах, зээл авсан иргэд, аж ахуй нэгжид шинээр бий болгосон ажлын байр, тэдний НДШ-г төлдөг эсэх, зээлэнд хамрагдсанаас хойш үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний борлуулалтын байдал, зээл авснаар үйлдвэр, үйлдвэрлэлээ өргөтгөсөн эсэх талаар хяналт шалгалт хийж, үнэлж дүгнэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, "сум хөгжүүлэх сан”-гийн журмыг хангуулах чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих