АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон "АВС News” телевизэд ярилцлага өгөхдөө нэгэн нандин хүслийнхээ талаар дэлгэжээ. Сэтгүүлч Жорж Степанополус Цагаан ордны экс эзнээс "Үхэхээсээ өмнө юу хийхийг (bucket list) хүсдэг вэ” хэмээн асуухад "Би Монголд очиж үзээгүй явна. Монголын тал нутгаар морь унан давхиж, Чингис хааны өлгий нутагт ямар байдгийг төсөөлөхийг хүсч байна. Мөн Килиманжаро ууланд цасыг нь байхгүй болохоос өмнө авирмаар байна” хэмээн хариулжээ. Билл, Хиллари нарын охин Челси хэзээ мөдгүй амаржих гэж байгаа билээ.
"Өөр очиж үзээгүй, аялмаар санагддаг хэд хэдэн газар бий. Ач маань аялалд авч явахад хангалттай том болсон үед би аялах хүч чадалтай байх болно. Би Хилларийг, мөн Челси, Марк (хүргэн) нарыг авч явах болно” хэмээн 68 настай экс Ерөнхийлөгч ярилаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих