1931 онд японы милитаристууд "Манжуурын хэрэг явдал" хэмээх нэрийн дор Манжуурыг эзлэн авах өдөөн хатгалга явуулсан байдаг.
Японы империалистууд аль хэдийнээс Манжуурыг эзлэн авах төлөвлөгөө гаргаж, энэ бүс нутгийн стратегийн нөхцөл, байгалийн баялгийг ЗХУ-ын эсрэг өдүүлэх дайн, "агуу их Япон улс"-ыг бий болгохын тулд ашиглахаар төлөвлөж байсан юм.
30-аад оны эхээр японы эрх баригчдын хүрээний бодлоор өөрсдийн түрэмгий төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлэх тааламжтай үе ирлээ хэмээн үзсэн байдаг. Түрэмгийллээ тэд Манжуурыг "большевикийн аюул занал"-аас хамгаалах гэсэн уриа лоозонгоор халхавчилж байлаа.
Мөн Японы милитаристууд бусад тэргүүлэгч капиталист орнууд Манжуурыг Япон булаан эзэлвэл тэд ЗХУ-тай шууд хиллэнэ гэдгийг "ойлгоно" хэмээн тооцоолсон байгаа юм.
Түрэмгийлэлээ эхлэх шалтгаан нь Өмнөд Мүгдэний (Шэньян) Өмнөд Манжуурын (ӨМТЗ)төмөр замын сүлжээг 1931 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө хятадын цэргүүд "хорлон сүйтгэсэн" явдал байлаа.
Японы цэргийн ажиллагаа нь хотын ӨМТЗ байгаа хэсгийг эзлэн авч, хятадын цэргийн гарнизоны зэвсгийг хураан авахтай зэрэгцэн хятадуудын "хорлон сүйтгэх" ажиллагааг "илэрүүлсэнээр" эхлэв. Үнэхээр япончууд гэнэтийн үр дүнд хүрч чадсан юм.
Манжуурт болсон хэрэг явдлыг мэдээд Хятадын төв засгийн газрын тэргүүн Чан Кайши Манжуурын тэргүүн Чжан Сюэ-лянд "Мөргөлдөөнөөс зайлсхийж, эсэргүүцэл бүү гарга" хэмээн цахилгаан утас илгээв. Учир нь тэр Хятадын зөвлөлтийн районд тулалдаж байгаа цэргийн хүчээ тарамдуулахыг хүсээгүйн зэрэгцээ Үндэсний Лигээр дамжуулан сөргөлдөөнийг намжаана хэмээн бодож байлаа.
Гэтэл Үндэсний Лигээс Литтоноор ахлуулан ирсэн комисс японы зэвсэгт хүчний хийсэн энэ алхамын хариуд ямар ч үйлдэл хийсэнгүй. Империалист гүрнүүдийн зүгээс Манжуурт хийсэн Японы довтолгоонд хэрхэн хандаж байгаагаа ийнхүү илэрхийлэв.
Түүнчлэн Литтоны комисс нөхцөл байдлыгтодоруулах гэж байх зуур 1932 оны эхээр Манжуур эзлэн түрэмгийлэгчдийн гарт хэдийнэ орсон байлаа. Гоминданы засгийн газрын тушаалаар хятадын цэргүүд ямарваа нэг эсэргүүцэл үзүүлсэнгүй.
1932 оны гуравдугаар сард япончууд Манжуурын нутаг дэвсгэр дээр Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулав. Мөн 1933 онд Хятадын Жэхэ мужийг эзлэн авч Манж-Го улсын бүрэлдэхүүнд оруулахад АНУ, Англи болон Францын зүгээс өчүүхэн ч эсэргүүцэл үзүүлсэнгүйгээр барахгүй бараг өдөөн турхирч байсан гэхэд хилсдэхгүй.
Харин олон сарын дараа Үндэсний Лигийн комисс Манжуурыг япончууд эзлэн авсан нь хүчирхийлэл үйлдсэн хэрэг бөгөөд хамгаалах хэрэггүй байсан гэсэн дүгнэлтэд эцсийн эцэст хүрэхэд Япон 1933 оны гуравдугаар сарын 27-нд Үндэсний Лигийн бүрэлдэхүүнээс гарч жинхэнэ уяа нь алдуурсан хэрэг болов.
Ийнхүү Манжуур ЗХУ, БНМАУ боло Хятад руу түрэмгийллээ үйлдэж болох түшиц газар нь болон хувирлаа. Алс Дорнодод Дэлхийн дайны анхны гал дүрэлзэн асав.
Эх сурвалж: hrono.ru
Орчуулсан С.Майдар

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5394
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих