Энэ жил манай аймаг боломжийн хэрээр төв зам, уулзвар гарцуудаа тавилаа.
Хэдийгээр шинэ сайхан замтай болж байгаа арай л нарийн санагдаж байна.
Улсдаа томд тооцогддог манай аймагт ядаж дөрвөн урсгалтай зам баймаар.
Хорь гаруй мянган хүн амтай Алтан-Эмээлд л гэхэд 8 урсгалтай зам байдаг.
Хот өргөжихийн хэрээр зам өргөн байх нь аль улсын барьдаг бодлого. Тун
удахгүй бид Улаанбаатар шиг түгжирдэг болно. Энэ нь одооноос анзаарагдаж
байна. Өглөө та бүхэн сургууль цэцэрлэгийн цагаар хойд талын замууд
хэрхэн түгжирч байгааг харж байгаа байх. Нарлаг бөөний төвийн хойд
уулзварт гэрлэн дохион зохицуулалт хийж өгөхгүй бол өглөөдөө түгжрэл маш
их үүсдэг. 22-р байр, 19-р байрны баруун хойд уулзварууд ч ялгаагүй.
Дээрх замууд нь яг цэцэрлэг, сургууль явдаг газар. Одооноос өглөөдөө
түгжирч байна гэдэг жил ирэх тусам машин нэмэгдэхэд бүр их гацаа үүсгэх
нь ойлгомжтой. Иймээс олон замыг биш өргөн замыг бодох болжээ. Аймгийн
удирдлагууд үүнийг анхааралдаа аваасай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5398
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих