Хэнхдэг цээжинд зөөлөн мэгшсэн
Хаадыг минь ундаалж хатдыг ариулсан
Хэмжишгүй хишигт
Ээж минь.
Түм түмэн жил тарчилсан
Бум буман жил цалгисан
Үгүйрч хоосрохын халхавч болж
Үүрд оршихуйн үнэн болж
Дэлхийн ээжийн халуун тэвэрт
Дэрвэж өссөн гоо гүнж ээ.
Хэрлэнгийн хөвөө ээжийн энгэр мэт дотно санагдаж
Хэдэн зууны тэртээх баатарлаг дээдсийн минь түүхийг надад хүүрнэдэг
Ямархан баатрууд цангаагаа тайлж
Янагхан охид царайгаа тольдож
Хөх Монголын голомтыг
Хөл дээрээ босгосныг
Хэрлэн л надад хэлдэг
Хэлсэнд л би итгэдэг ээ.
Хэзээнээс хүүрнэсэн домог юм бол та
Хичнээн мэлмэрсэн нулимс юм бол та
Хэдэнтээ өмөлзсөн сэтгэл юм бол та
Хэрхэвч ширгэхгүй сүү юмсан уу та.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих