Өнгөрөгч амралтын өдрөөр аймгийн Улаан загалмайн хороонд МУЗН-ийн
Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа зочиллоо. Тэрээр аймгийн УЗХ-ны
үйл ажиллагаатай танилцаад буцсан. Энэ үеэр Чойбалсан хотын захирагч
П.Мөнхтөрийг Улаан загалмайн тэргүүний ажилтан медалиар шагнав. Мөн
хотын удирдлага аймгийн улаан загалмайн хороотой хамтран ажиллах санмж
бичигт гарын үсэг зуран Хэрлэн сумаас сая төгрөгний дэмжлэг үзүүллээ.
Дашрамд дурьдахад энэ жил МУЗН-ийн 75 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ
байгууллага Манай улсад анх 1939 онд буюу Халхын голын дайнаар
байгуулагдсан гэж үздэг юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5421
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих