Яг одоо Чингисийн талбайд жагсаал болж байна. Уг жагсаалыг МАН-ын Шинэчлэлийн хорооноос зохион байгуулж байгаа аж.
Энэхүү жагсаалыг өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулганд зориулж байгаа гэнэ. Учир нь МАН-ын Нийслэлийн хороо улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ард иргэдийнхээ дуу хоолойг сонсох аяныг улс орон даяар зохион байгуулсан билээ.
Алдаатай бодлогоо засч залруулах, иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хямралыг зогсоохыг шаардсан иргэдийн саналыг хзлээж аваагүй бөгөөд нийгэм эдийн засгийн байдлыг улам дордуулсан ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг шат дараалан тавьсан. Үүнд:
2013 оны наймдугаар сарын 30-ны өдөр Засгийн газар алдаатай бодлого, Чингис бондын буруу зарцуулалт, иргэдийн амьдрал дордсон шалтгаанаар "Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах 12 зүйл бүхий шаардлагыг” 14 хоногийн хугацаатай хүргүүлсэн.
Шаардлагын хариуг өгөөгүй учраас 2013 оны есдүгээр сарын 16 ”Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай ” 3 зүйлт заалт бүхий УИХ-ын төслийн тогтоолыг бэлдэж, УИХ-ын дарга, гишүүдэд гардуулсан.
Шаардлагын хариуг өгөөгүй, тогтоолын төслийг хэлэлцээгүй учраас тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ аж.
Жагсаалыг зохион байгуулагчид өмнө тавьсан шаардлагуудыг биелүүлэхийг Ерөнхий сайдаас нэхэж, УЛС ТӨРИЙН СУУЛТ зарлаж байгаа юм байна. Мөн тэмцэл зөв эсэхийг ард иргэдээсээ асууж, бидний тэмцэлд нэгдэхийг уриалж ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХ үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлж байгаа гэнэ.
Гуравдугаарт улс орон нийгэм, эдийн засагт үнэлэт дүгнэлт өгөх зорилгоор иргэдийн дунд САНАЛ АСУУЛГА явуулж байгаа аж.
Тэдний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих