Улсын Ерөнхий прокурорын тушаалаар зарим прокурорын байгууллагын
прокуроруудыг сэлгэн томилохоор болсон билээ. Энэ дагуу зарим томилгоо
хийгдсэн байна. Тодруулбал, "Прокурорыг сэлгэн ажилуулах, дэвшүүлэн
томилоход мөрдөх журам"-ын хүрээнд Төв, Архангай, Дундговь болон
Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүн хараа/-ын
зарим прокурорыг сэлгэн томилсон байна. Мөн тээвэр, нийслэл болон
дүүргийн прокурорын газруудын орлогч, туслах прокуроруудыг сэлгэн
томилжээ. Үүнээс өмнө Ерөнхий прокурорын тушаалаар Хан-Уул, Чингэлтэй
дүүрэг, Өвөрхангай, Төв аймгийн прокурорыг сэлгэн томилсон билээ. Мөн
нийслэл болон дүүргүүдийн прокурорын газруудад хяналт хариуцан ажиллах
прокурор, аймгийн прокурорын туслах буюу Тамгын хэлтсийн дарга, мөрдөн
шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудыг ч томилсон
байдаг.
С.ДӨЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих