"САРЬСАН БАГВААХАЙ" ОПЕРЕТТЫН ТУХАЙ
Сэргэн мандалтын үеийн баруун Европынхны бүтээсэн дуурийн урлагийг театрын онцгой төрөл хэмээн үздэг. Тэр дундаа бүхий л хүрээний хамгийн олон үзэгчийн анхаарлыг татсан нь хошин дуурь байсан гэдэг. Харин 1850-иад оны үеэс Францад сонгодог дуурь, хошин дуурийг нэгтгэсэн цоо шинэ төрөл бий болсон нь оперетта юм. Энэхүү шинэ төрөл тухайн үеийн алдартай хөгжмийн зохиолчдыг оперёттын цомнол руу үзгээ чиглүүлэхэд хүргэсэн талаар сонгодог урлагийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Мэргэжлийн хөгжмийн театрт зориулан дэлхийн шилдэг уран бүтээлчдийн үүсгэн бий болгосон "Оперетта" гэх урлаг Францад үүсч, Англид түгсэн ч Австрид илүү сонгодог хэлбэрээр хөгжжээ. Хурц өгүүлэмж, цэгцтэй өрнөл, үзэгчдийн сэтгэл татах онцгой зохиомжоороо ялгардаг оператта Австрийн олон мянган үзэгчийг татаж чадсан байна. Дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын олонхийг төрүүлсэн энэ нутагт XIX зуунд Венийн сонгодог вальсын цоо шинэ эрин эхэлсэн түүхтэй. Энэ түүхийг бичилцсэн хүндтэй эрхмүүдийн тоонд эцэг, хүү Йохан Штраус багтдаг. Хүү Йохан Штраус опереттын хаан гэгддэг "Сарьсан багваахай"-г туурвисан юм. Австрийн алдарт хөгжмийн зохиолч Иоханн Штрауссын "Сарьсан багваахай" опереттыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 2009 онд тавьсан. Харин өнгөрсөн есдүгээр сарын 20-24-нд анх удаа Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт тавьсан юм. Энэхүү опереттыг дуурийн найруулагч Г.Эрдэнэбаатар найруулан тавьжээ. Орон нутагт тавьсан опереттын талаар түүнтэй ярилцлаа.

-Монголын дуурийн театрт ганцхан удаа тоглосон дэлхийд алдартай оперетта анх удаа орон нутагт тавигдлаа. Хэдий хугацаанд бэлтгэл сургуулилт хийж, хэр амжилттай болов?
-Дуурийг дөрөв хоног дараалан тоглоно гэдэг хүнд. Гэхдээ бид амжилттай тоглоод давж гарч чадлаа._ Бэлтгэлийг богино хугацаанд нилээн шахаж хийсэн. Жишээ нь: Дорнод аймагт зургадугаар сард эхэлж очихдоо ердөө хоёр долоо хоногт өдрийн 12 цагаар бэлтгэл хийсэн. Баяр наадам бусад шалтгаанаар хэсэг завсарласан. Есдүгээр сарын эхээр очиж, тоглолтын өдрийг хүртэл ямар ч амралтгүй маш шахуу бэлтгэлээ хийснээр амжилттай тавилаа. Монгол хүний тэсвэр тэвчээрийг харууллаа гэж дүгнэж байгаа.-Орон нутгийн үзэгчид хэрхэн хүлээж авсан гэдэг нэлээд сонирхол татаж байна. Энэ тухайд?
-Үзэгчдийн хувьд танхим пиг дүүрээгүй. Ирсэн үзэгчдийн олонхи нь "Амьдралдаа анх удаа ийм зүйл үзэж байна" гэсэн. Тэд цочирдож, шоконд орсон байдлаар үзсэн. Орон нутагт мэдээлэл төдийлөн хурдан тардаггүй юм билээ. Дорнодын телевизийн мэдээгээр оперетта тоглох тухай мэдээлэл нэлээд гарсан. Гэвч хүн болгон зурагт үздэггүй учраас тийм их тараагүй. Харин ирсэн үзэгчид ямар тоглолт байсан, юу үзсэн тухайгаа нүдээрээ үзсэнээ бусдад ярьснаар дахин үзэхийг хүссэн хүмүүсийн санал маш их ирсэн. Тоглолт нэгэнт дуусч, хотоос очсон хүн хүч буцсан болохоор аймгийн захиргаа хөрөнгө мөнгөний тусламж үзүүлснээр дахин тоглох боломжтойг хэлсэн. Үзэгчид дараа дараагийн тоглолтыг маш таатай, өндрөөр хүлээж авлаа. Урлаг гэж ийм зүйл байдаг. Өндөр зэрэглэлийн урлагийн үнэ цэнийг хөдөөгийн үзэгчид маш сайн ойлголоо. Хэсэг хугацааны дараа дахин тоглоход дүүрэн үзэгчтэй байх дүр зураг ажиглагдсан. Хүмүүс дуурь гэхээр зөвхөн дуулна гэсэн ойлголттой байдаг юм байна. Харин дэлхийд өндөр үнэлэгдсэн оперетта дуу, бүжиг, жүжиг бүгдийг багтааснаараа ихээхэн онцлогтой. Тиймээс ч ирсэн үзэгчид сэтгэл хангалуун буцаж, үзэж амжаагүй олон хүн үзэх санал тавьсан болов уу. Үзэгчид мэргэжлийн театрт ороход ямар орчин угтдагийг биеэрээ мэдэрсэн. Өмнө нь хошин шогийнхон ирж тоглоход үзэгчдийн заал хогоор дүүрдэг байсан гэнэ лээ. Харин манай тоглолтыг үзсэний дараа заал ширхэг ч хоггүй цэвэр байсан.-Дорнод аймгийн Хөгжимт драмын театрыг сонгосон нь симфони оркестртой учраас байх тийм үү?
-Дорнод аймаг энэ симфонийг хөгжүүлэхээр 30 гаруй жилийн хугацааг зарцуулсан. Бусад аймаг симфонитой болоход маш их хугацаа орно. Симфоний нэг хөгжимчнийг бэлтгэхэд олон жилийн хугацаа шаардлагатай. Тухайлбал, зөвхөн хийлч бэлтгэхэд дор хаяж 12 жил зарцуулна. Бэлтгэсэн хөгжимчдийн хэд нь мэргэжлээрээ тууштай ажиллах бол гээд бодохоор энэ маш холын асуудал. Харин Дорнод аймаг 30 гаруй жил хөгжүүлсэн туршлагатай болохоор хүлээх зүйлгүй. Энэ театр Хөгжимт драмын театрын статустай үйл ажиллагаа явуулдаг. Цалин бага, хүний нөөц тааруу ч симфони оркестртой болохоор 20 орчим ажилтан байдаг. Өөр аймагт тавья ч гэлээ орон байр асуудалтай Гурван жилийн өмнө Дорнодод шинэ театр барьсан юм билээ. Шинэ театр хотын дуурь болон драмын театраас дутахааргүй том. Оперетта маягийн хөнгөн дуурь, балет тоглох боломжийн тайзтай. Барилгын дизайн нь орчин үеийн хэв загвартай. Дорнод аймгийн Засаг дарга, театрын дарга нар энэхүү уран бүтээлийг тавихад үнэхээр их сэтгэл гаргасан. Ялангуяа театрын даргаар ажилладаг Наранхүү орчин үеийн сэтгэлгээтэй, асуудалд оюунлаг ханддаг залуу байгаа нь тус аймагт урлаг хөгжихөд түлхэц болно байх. "Сарьсан багваахай" опереттаар тус аймгийнхан бүгд амьсгалсан. үүний хүчинд амжилттай тоглолоо. Тиймээс Монголын сонгодог урлагийн өндөрлөг дээрээс Дорнод аймгийн Хөгжимт драмын театртынхан болон засаг захиргаанд нь баярлалаа гэж хэлье. Дорнодынхон XXI зууны Монголын урлагт бичигдэх түүхэн алхмыг хийсэн гэж тэмдэглэхэд болж байна.-Энэхүү уран бүтээлийг тавихад харьяа яам дэмжлэг үзүүлж хамтарсан уу. Мөн ямар хүмүүс баг болж ажилласан талаар сонирхуулна уу?
-Энэ том үйл явдлыг бий болгоход олон талын хүчин зүйл нөлөөлсөн. ССАЖЯ-ны бодлого тодорхой хэмжээнд чиглэсэн. Оперетта тоглоход цөөн хүний хүч дутна. Дор хаяж 80 орчим хөгжимчин байснаар дуугардаг бүтээл. Хөгжим бүжгийн коллежийн захирал Г.Эрдэнэбат, уран сайхны удирдагчаар ажилласан Энхбилэг, хөгжмийн удирдаач багш Ч.Чинбат нар энэ ажилд бодлогоор алсын хараатайгаар хамтарч ажиллалаа.
Дуулаачийн III курсийн оюутнууд ангиараа оролцсон. Мөн удирдаачаар Монголын урлагийн өнгийг тодорхойлж буй Улсын филармонийн авьяаслаг залуу удирдаач Д.Нямдашийг ажиллуулсан. Тайз, хувцас дизайн дээр ТЭСҮ" компани, дуурийн зураач Ганбаатарын дүү Оюун ажилласан. Тэд дуурийн театрын нэрийн хуудас болсон Ардын жүжигчин Гунгаасүх гуайн хүүхдүүд. Дорнод аймгийн удирдаач,найруулагч бидний туслахаар концертмейстерээр ХБК-ийн багш Отгончимэг ажилласан. Опереттыг тавихад гол гурван хүн нь найруулагч, удирдаач, концертмейстер байдаг юм.
-"Сарьсан багваахай" оперетта нийслэлд тоглоно гэсэн үү?
-Хөдөө орон нутгийн театр гэхээр хүмүүс доош хийж, муулах хандлага байдаг. Харин орон нутгийн театрынхан үнэхээр сэтгэл зүрхнээсээ ажлаа хийдэг. Түүний үр дүнд оперетта тун амжилттай тавигдсан. Энэ сарын 25, 26-ны аль нэгд Драмын театрт тоглоно. Нийслэл хотын үзэгчид ирж үзээд бид хэрхэн хамтарч ажиллаж ямар уран бүтээлийн ард гарсныг үзэх бүрэн боломжтой.Хөгжмийн театрт зөвхөн хөгжмийн боловсролтой хүмүүс ажилладаг. Харин драмын театрт жүжигчид ажилладаг. Бид дэлхийн хөгжмийн театрын стандартаар ажилласан. Бүх зүйлийг байгаа нөхцөл боломжоо тааруулсан ч дэлхийн их урлаг Монголын хаана ч тавигдах боломжтойг харуулж байна. Орон нутагт байдаг ганц симфони оркестрыг төр засаг харах цаг нь болсон. Урлагийнханд авьяас байдаг болохоор ажлаа хийгээд яваад байдаг. Гэхдээ төр засаг харьяа яам Дорнод аймаг руу анхаарал хандуулах зайлшгүй хэрэгтэй. Учир нь, тэнд хоёр дахь Дуурийн театрын хаалга нээгдсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5446
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих