Монголчууд өөрсдөөрөө бахархах цаг ирснийг спортынхны гаргаж буй
амжилт харуулсаар удаж байна. Инчоны наадамд амжилт гаргасан тамирчдын
түүчээг долоон настай монгол охин залгууллаа. Өмнөд Африкийн Дурбан
хотноо өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болсон. Тус
тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хүүхэд өрсөлдсөнөөс найм хүртэлх
насны ангилалд тоглосон Д. Мөнхзул охин дэлхийн аварга болсон байна.
Харин хөвгүүдийн хүртэлх насны ангилалд тоглосон Есөнтөмөрийн Төгстөмөр
хүү хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр
зургаан насандаа Азийн аварга, долоон насандаа сурагчдын дэлхийн аварга,
мөн дэлхийн шатрын холбооны дэд мастерын цолтой болж байсан аж. Харин
Даваахүүгийн Мөнхзул Монголын эмэгтэйчүүдээс хамгийн бага насандаа буюу
долоон настайдаа шатрын дэлхийн аварга болсон нь энэ аж. Охидын найман
насанд 51 шатарчин өрсөлдсөн бөгөөд Д.Мөнхзул найман хожил, нэг тэнцээ,
хоёр хожигдолтойгоор 8.5 оноогоор алтан медаль хүртжээ. Дашрамд
дуулгахад, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан бяцхан шатарчид маань
маргааш орой 20.00 цагт эх орондоо ирэх гэнэ.
Г.МӨНХНАСАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих