Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 9. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Азтай өдөр. Адал явдалтай амралтаа
төлөвлөх хэрэгтэй бөгөөд амралтанд явахад хэрэгтэй зүйлээ интернэтээр
захиалаарай. Одтой байх бөгөөд азын тэнгэр тань руу инээмсэглэх болно.
Азын сугалаа худалдан авах, тэмцээнд оролцох, казинод тоглох зэргийг
туршаад үзээрэй. Танд гэрийн тавилгуудаа солих мөнгө байгаа бол гэртээ
шинэчлэл хийгээрэй. Хамгийн гол нь чанарыг нь сайн шалгах хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Холимог
өдөр. Өдрийн эхний хагаст хүндрэлтэй байх хэдий ч үдээс хойш байдал
дээрдэх болно. Энэ бол бизнесийн мөн чанар юм. Таны зан чанартай
тохирохуйц газар дахин боловсрол олж авах талаар бодож эхэлж магадгүй.
Энэ тухайгаа хайрттайгаа зөвлө.Хэрвээ хамтрагч чинь таны амжилтад
нууцаар атаархаад байгааг та мэдвэл нэн даруй түүнтэй ярилц. Яг одоо бол
хамтрагч чинь таны талд байх нь тун чухал үө.
Хамтатгах (5/21-6/21)
Айдас
хүйдэс төрнө. Эртний дурсамжууд санагдан танд нууцлаг сэтгэгдлийг
төрүүлнэ. Та боломжтой бол сэтгэл зүйчтэй зөвлөлдөн бага насанд болсон
дурсамжийнхаа талаар ярилц. Та энэ бүхнийг ойлгохын хэрээр сэтгэл тань
чөлөөлөгдөн уучлагдсан мэт сэтгэгдлийг хүлээн авна. Гэр бүлийн эмэгтэй
хүнтэй таагүй уур амьсгалыг үүсгэн сэтгэл хямарна. Энэ бүхэн удаан
үргэлжлэхгүй ч гарах үр дүн нь танд удаан хугацааны турш таагүй дурсамж
үлдээнэ.
Мэлхий (6/22-7/22)
Таатай
өдөр. Хаалттай уулзалт хуралдаан дээр таны бодож байгаагаас илүү
ихийг хийдэг. Хувь хүний авъяас ба өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ.
Өнөөдөр амьдралд чинь баяр хөөр мөн зөрчилдөөн үүсч магадгүй. Таныг юу
илүү жаргалтай болгодог бас та бусдын амьдралд ямар үнэ цэнтэй
болохыг авч үзье. Та бусдын төлөө юу хийдэг вэ? Санаанд нь илүү их
нийцэхээр. Өөрийнхөө төлөө юу хийдэг вэ? Нэлээн ач холбогдолтой
өөрчлөлтүүд таны хувийн амьдралын замыг өөрчилж магадгүй
Арслан (7/23-8/22)
Тогтворгүй
өдөр. Ширүүн тэмцэл өрнөх өдөр, биөийн эрч хүч буурна. Хүнд залхмаар
даалгавар авсан арслангыхан үүнийг хурдан хийж дуусгана. Таны эргэн
тойронд гэр бүлийн гишүүдийг тайван байлгах таатай уур амьсгал
бүрдүүлэхэд өөрчлөгдөж буй зүйлсэд цаг зарцуул. Маргааныг тоохгүй
өнгөрөөхөөс илүү санаа зовох хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Та
өөрийнхөө бодсон бүх зүйлийг хийж чадах болно.Эвгүй хандлагатай
ажиглагдаж байна. Бага зэргийн сөрөг нөлөөлөлд өртөж магадгүй. Амралтын
өдрүүдээр аялах юмуу салхинд гарах нь таатай бөгөөд эртнээс төлөвлөж
ажилаа зохицуул. Ядаж нэг шөнө хөдөө гарч хонох нь сайхан амралт байх
болно
Жинлүүр (9/23-10/22)
Vйл
явдлаар дvvрэн өдөр. Та санхvvгээ хэрхэн зөв зохицуулах талаар
суралцахад хvрнэ. Та өдөр тутмын амьдрал, гэр бvлийн хэв зуршлаасаа
уйдаж залхах сэтгэлтэй байна. Ганц бие хvмvvс өөрөөсөө ахмад, хэдийн
тогтворжсон хvнтэй танилцаж магадгvй байна. Энэ өдөр аливаа баяр ёслол,
тэмдэглэлт vйл явдлыг тэмдэглэхэд таатай.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг
өдөр. Та нарын зарим нь зиндаа нэгтнүүдийн чинь хүндлэл таныг хүлээн
зөвшөөрч, илүү байр суурьтай болгож байгааг мэдрэх болно. Ганц бие
хилэнцүүдийн хувьд анхны болзоонд явахдаа үзвэрийн мөнгөө адилхан хувааж
төлөх нь нөгөө хүнээрээ даалгаснаас илүү эвтэйхэн байх болно.Бүлэг
хүмүүсийн өмнө өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, сонирхолтой сэдвээрээ
илтгэл тавих нь гайхамшигтай мэдрэмж авчирна.
Нум (11/22-12/21)
Эргэлзэж
тээнэгэлзсэн өдөр. Амрах нь таны биенд маш ач тустай. Та найз нөхөд,
цөөхөн танилууддаа мөн хайртай хүндээ хэцүү байдлаас нь гарахад нь
тусла. Эзэнгүй нохой эсвэл муур таны гэрийн үүдэнд байвал, авахаасаа
өмнө малын эмчид үзүүлээрэй.
Матар (12/22-1/19)
Өөрийгөө
сонсох өдөр. Бусдыг сонсон ойлгох байдал чинь бусдад тааламжтай
байдлыг өгөх боловч өөрийнхөө бодол санааг ойлгомжтой гарган, хил
хязгаараа тогтоох нь бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Бодит бус
хийсвэр зүйлд их автагдан, мөрөөдөлдөө хэт их бүү хөтлөгд. Үүний оронд
өөрийнхөө энгийн мэдрэмжээр ханд.
Хумх (1/20-2/18)
Таагүй өдөр. Гэр бүлийн ба мэргэжлийн үйл ажиллагаанд бэрхшээл дагуулсан осолтой өдөр. Хүмүүс таныг бодит бусаар үнэлнэ. Тэвчээр тэсвэртэй уулзах бололтой. Ихэнх хумхынхны бие тавгүйтэж магадгүй. Ахимаг настай хүмүүс хууч өвчин сэдрэхээс өөрсдийгөө хамгаалахыг одод анхааруулж байна. Унтахын өмнө салхинд гар
Загас (2/19-3/20)
Таагүй өдөр. Дур хүсэл, сөксийн тал дээр хямралтай байдал гарч хайртай хүнтэйгээ таагүй харилцахаас сэргийлэх хэрэгтэй. Хамтрагчтайгаа санхүүгийн талаар ярилцахаас зайлсхий. Үл ойлголцол зөрчлийг үүсгэх, эрх мэдлийн төлөө тэмцэл гарна. Инээсэн бүхэн нөхөр, уурласан бүхэн дайсан биш гэдгийг сана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих