
Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүх 2014 оны 09 сарын 08-наас 11 ний өдрүүдэд Ж.Цэндцуу нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Цэндцууг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж,бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийг нь хурааж, 5 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Шүүгдэгч Т.Алтанцэцэгийг банкны байгууллагын ажилтнаар ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийг хурааж, 5 жил 2 сарын хорих ял ногдуулж, Монгол улсын 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алтанцэцэгт ногдуулсан 5 жил 2 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Шүүгдэгч Д.Энхбаярт холбогдох хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5458
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих