Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 10. Санчир гараг. Булаагч одтой, 2 хар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Холимог
өдөр. Таныг шалгах гэсэн олон нөхцөл байдалтай таарах ба тэр болгонд
тэнцвэрт байдлаа хадгалах нь чухал. Эргэлзээтэй байдал харагдаж байна.
Тийм учраас маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэн нэгэн таны урмыг хугалж
сэтгэлээр унагаах болно. Таны дургүйцлийг төрүүлэх хэн нэгнээс холуур
яв. Өөрийн машин болоод эд зүйлсдээ өндөр анхаарал тавь.
Үхэр (4/20-5/20)
Шинэчлэл
хий. Шинэ сар таны 2 дахь гэрт зочлох бөгөөд энэ нь таны эрч хүчээ
нэмэгдүүлэх болоод санхүүгийн тал дээр илүү анхаарах болно. Таны бие сул
дорой байх боловч оюун ухаан тань маш гэгээлэг хүчтэй байх болно. Аз
жаргалтай нөхцөл байдлаас сайн талыг нь олж ашигла. Мөнгө олох боломжийг
алдаж болохгүй. Жижиг аваар ослоос болоод сэтгэл санаа тавгүй болох
хэдий ч та тэвчээртэй байх нь зүйтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Нийтэч
өдөр. Хамтын ажиллагаанд энэ өдөр таатай байна. Ирэх хэдэн долоо
хоногийн турш багийн ажил үр бүтээлтэй байж таныг олон зүйлд
танилцуулна. Бүх бизнесийн уулзалт, конференци саадгүй байна. Энэ бүхэн
таны санаснаар явагдаж, нэр хүндийг тань өсгөнө. Санаандгүй байдлаар
найзтайгаа романс үүсгэнэ. Нөгөөтэйгүүр ажил тань тэнцвэргүй байх боловч
та тогтвортой байдлыг үүсгэж чадна.
Мэлхий (6/22-7/22)
Ашиг
тустай өдөр. Өөрийн мэдлэг туршлагаа харуулах томоохон илтгэл тавих
гэж байгаа бол маш бэлтгэлтэй зохион байгуулалттай байхыг зөвлөж байна.
Багш мэргэжилтэй эсвэл илтгэл тавьдаг мэлхийнийордны хүмүүс өнөөдөр
бусдад маш өндөр сэтгэгдэл төрүүлэх бөгөөд энэ нь таныг олон оюутантай
болгож, эсвэл ямар нэг газар үг хэлэх урилгаар дарах болно.
Арслан (7/23-8/22)
Тайван
өдөр. Арслангыхан энэ өдөр амарахад таатай байх өөрчлөлтийг хийнэ.
Ямар нэгэн тодорхой зорилгогүйгээр энд тэнд зугаалахын оронд өөр газар
аялах нь таны сонирхлыг татна. Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Үнэ
цэнэтэй гэж үзэж буй зүйлээ хийх цаг иржээ.
Охин (8/23-9/22)
Азтай
өдөр. Хэрвээ та хөзрөө зөв тоглож чадвал туйлын алдартай болж чадах
бололтой. Эсвэл хүмүүст өөрийгөө хэн гэдгээ харуулна. Та магадгүй өөрийн
нэр хүнд, амжилтаа ахиулахаар хөлсөө гарган зүтгэх байх. Гэхдээ та
ямар нэгэн том амжилт гаргах нь чухал гэдгийг анхаар. Таны хэр удаан
ажилласан нь тийм ч гол бус. Ямар ч байсан өөрийн хийсэн амжилтаараа
бахархах хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай
өдөр. Өчигдрийн тав тухгvй байдал, тvгшvvр энэ өдөр амархан арилна. Та
сэтгэл санаагаа цэвэрлэ. Хэдийгээр бага зэргийн гомдолтой байгаа ч
таныг бусад хvмvvс хvлээн авахад бэлэн байна. Тиймээс сvvдэр дундаас ил
гарахад таатай. Та шийдвэр гаргахдаа итгэлтэй бай, учир нь хайрт тань
болон гэр бvлийн хvмvvс таныг дэмжиж туслахад бэлэн байна. Ажил дээрээ ч
бусдаас тусламж гуйхдаа санаа зовох хэрэггvй. Харин ганц бие хvмvvс
урьд нь хэзээч анзаарч байгаагvй нэгэнд анхаарлаа хандуулах бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Анхаарал
татахааргүй өдөр. Эрч хүч, хүч тэнхээ чинь өнөөдөр бага зэрэг сулрах
болно. Нууц задарч, олонх хилэнцүүд энэ илчлэлтэнд сэтгэл дундуур байх
болно. Хэрэв бусад хүмүүс танд итгэж, нууцаа ярьсан бол тэдний итгэл
найдварыг алдахгүй байх хэрэгтэй. Бусдын сэтгэлийн зовлон, асуудалд
оролцохоос зайлсхий. Заримдаа бид нарын хэнд ч гэсэн өөрийгөө халамжилж,
бусдаас аврал ирэхгүйг мэдэж байх хэрэг гардаг. Яг одоо тэр үе таны
хайртай хүн, найз эсвэл хамтрагчтай тохиолдож байг шиг байна.
Нум (11/22-12/21)
Хөгжилтэй
байдал, романтик байдал болон найз нөхөд тань жирийн нэгэн амралтын
өдрийг цагийн хуваарийн дагуу өнгөрөөхөд саад болно. Гэрлэлтийн ёслол,
сүй тавилт магадгүй таны гадагш гарах шалтгаан болно. Сайхан хувцаслах
нь танд сэтгэл хөөрлийг авч ирнэ. Баяр наадам үдэшлэгт очвол үнэтэй дарс
бэлгэнд авч очоорой. Гэхдээ энэ үдэш бүх нумууд зөв цагтаа зөв
газартаа байна. Аялахаар зэхэж байсан нумынхан мөнгөө үрэхээс
болгоомжлон аялалаа түр хойшлуулаарай.
Матар (12/22-1/19)
Таатай
өдөр. Амьдралын эрч хүч сулрах тул биеийн хүчний хэт ачаалал авахаас
зайлсхий. Хайр дурлалын адал явдалд бүү орооцолд. Таныг хууран мэхлэгт
эсвэл сэтгэл гонсойлгосон үйл явдал хүлээж байна. Оюун санааны эрэл
хайгуул гүн ухааны эргэцүүлэл уран бүтээл хийхэд тааламжтай. Оройг
өөрийгөө хөгжүүлэхэд зориул.
Хумх (1/20-2/18)
Тогтворгүй
өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд алдагдалд орж болзошгүйг од эрхэс
анхааруулж байна. Алдаа, буруу тооцоо, муу санаатнуудын явуулга ирж
болзошгүй. Таны ажил хэргийг хэт сонирхож буй хүмүүсийг эелдгээр
өөрөөсөө холдуулахыг хичээ. Санхүүгийн байдал тогтворгүй байх бөгөөд хэд
хоногийн дараагаас зарим нэг тогтворжилт ажиглагдана.
Загас (2/19-3/20)
Дургүй
хүрмээр өдөр. Ажил хийхэд хүндрэлтэй байна. Энэ өдөр та ажлаас
зайлсхийх болно. Тиймээс дэлгүүр хэсч томоохон зүйл худалдан авахаа
хэдэн өдрөөр хойшлуулах нь ухаантай хэрэг болно. Өөрийн нууцаа ярьж
итгэдэг хүнтэйгээ болгоомжтой харьц. Бүхэл өдөржингөө таныг цухалдуулж
буй хүмүүстэй эөлдэг найрсан харилцахыг хичээ. Орой цагийг ганцаараа
өнгөрүүлэх нь дээр.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих